Зөн билгийн тулааны шилдэг оролцогчид сүй тавьжээ

ОХУ-ын Зөн билгийн тулаан нэвтрүүлгийг монголчууд шимтэн үзэх болоод удаж буй. 150 сая гаруй хүн амтай их гүрний зөн билэгтнүүдийн ур чадвар, гайхамшигт мэдрэмж үнэхээр агуу. Тэгвэл тус нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын дундаас хосууд төрсөн байна.

Тодруулбал 14 дэх удаагийн тэмцээнд оролцсон шилдэг оролцогч эстони бүсгүй, загвар өмсөгч Мэрилин Керро тэмцээний ялагч Александр Шепс нар хайр сэтгэлийн холбоотой болжээ.

Залуу хосууд саяхан сүй тавьж, фенүүдээ баярлуулсан байна. Учир нь тэмцээний явцад тэднийг сайхан хосууд болоосой гэж хүсэх үзэгчид олон байсан юм. Ингээд шилдэг зөн билэгтнүүдийн фото зургийг хүргэж байна.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мэдэгдэл
Уржигдар 15 цаг 42 мин