Галт Уулын нөлөөллөөс үүссэн үзэсгэлэнт нуурууд

Олон жилийн хур борооны уснаас байгалийн үзэсгэлэнт төрхөө бүрдүүлдэг галт уулын гаралтай нууруудын олонд танигдаж, хамгийн сайн мэддэг болсон галт уулын гаралтай нуурт АНУ-ын Орегон мужид байдаг “Crater Lake” нуурыг нэрлэж болох ба энэ нь 594 - 655 м гүн тогтсон Дэлхийн хамгийн цэнгэг устай галт уулын гаралтай нуурт тооцогддог гэнэ. Харин дэлхийн хамгийн өндөр галт уул болох 6893 м өндөрт сүндэрлэх Чилийн “Ojos del Salado” галт уулын тогоонд үүссэн нуурыг дэлхийн хамгийн өндөрт тогтсон нуур гэж үзэх нь бий ажээ.
“Elgygytgyn Lake”
Сибирийн зүүн хойд хэсгээр орих Чукоткийн газар нутагт 3.6 сая жилийн тэртээд үүссэн өвөрмөц нэртэй энэ нуур нь 12 км-ийн диаметртэй, 174 м гүн галт уулын тогоонд үүссэн нуур ажээ.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
“Crater Lake”
7700 жилийн тэртээд Мазама галт уул сөнөснөөс үүссэн ба 1853 онд Америкийн шинжээч, аялагч Жон Уэсли Хиллман гэгч анх тус нуурыг харсан бөгөөд “Гүн хөх нуур” хэмээн нэрийдэж байжээ. Өдгөөг хүртэл нуурын нэрийг “Хөх нуур”, “Сүр жавхлант нуур” хэмээн өөрчилж байсан бөгөөд хожмоо Галт уулын тогоонд үүссэн нуур буюу “Crater Lake” гэж нэрлэх болсон байна.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
“Quilotoa”
"Килотоа" галт уулын гаралтай нуур нь Эквадорын Андын нуруунд орших галт уулнаас эхтэй ба нуурын ногоондуу өнгө нь галт уулын задраагүй минералиас улбаатай ажээ.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
“Yak Loum”
Камбож улсын аялал жуулчлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг Як Лум нуур нь 4000 жилийн тэртээ үүсчээ. 48 м гүн ба 0.72 км диаметр бүхий тус нуур нь цэнгэг уст галт уулын тогоот нуур ажээ.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
“Kelimutu”
Индонезийн Келимуту галт уулын тогоонд үүссэн гурван нуур байх агаад тэдгээр нь гурвуул гурван өөр өнгөтэй өвөрмөц үзэмжтэй нуурууд ажээ. Энэ ч утгаараа дэлхийд хосгүй тогтоц бүхий энэ газар аялал жуулчлалыг багагүй хөгжүүлсэн ба галт уулын төрөл бүрийн эрдэс бодисоор тэтгэгдсэн нуурууд нь улаан хүрэн, оюу ногоон болон хөх өнгөтэй гэнэ.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
“Okama Crater Lake”
“Таван өнгийн нуур” гэдгээрээ илүү танигдсан удаах үзэсгэлэнт нуур нь арлын Япон орны Зао галт ууланд байдаг ажээ. Цаг агаарынхаа нөхцөл байдлаас шалтгаалан өнгөө өөрчилдөг учраас тус нуурыг ийнхүү нэрлэсэн ба 1720-оод онд галт уулын дэлбэрэлтээс бий болжээ.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
“Mount Ruapehu Crater Lake”
Энэ нь одоогоос 250.000 жилийн тэртээгээс идэвхитэй оргилж байгаа Шинэ Зеландын Руапеху галт уулын тогоонд үүссэн нуур юм.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
“Kerith Crater Lake”
Исландыг зорих жуулчдын сонирхлыг ихээр татдаг газруудын нэг бол Керит хэмээх энэхүү галт уулын гаралтай нуур бөгөөд 55 м гүн, 170 м өргөн ба уртаашаа 270 м сунаж тогтжээ. Галт уулын асар хүчтэй дэлбэрэлтийн нөлөөгөөр үүссэн гэж үздэг энэ нуур 3000 гаруй жилийн түүхтэй юм байна.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
“Heaven Lake”
БНХАУ ба Хойд Солонгос улсын хилийн заагт байдаг Бэекду галт уулын тогоонд үүссэн нуурыг МЭ 969 онд үүссэн гэж үздэг. 10 сараас 6 сар хүртэл мөсөөр хучигддаг онцлогтой нуурын хамгийн гүний хэмжээ 384 м бөгөөд 9.82 км квадрат талбайг хамран оршдог байна.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
А.Код
PHOTONEWS.MN
СЭТГЭГДЭЛ БИЧИХ