Украины цэргийг 30 км-т татахаар Минскт тохиролцжээ

Минск хотод Украины асуудлаарх холбоо барих бүлгийн уулзалтад оролцогчид гал зогсоох үндсэн асуудлуудыг зөвшин тохирч, дүнгийн меморандум бичигт гарын үсэг зуржээ. Интерфакс анентлаг тусгаар тогтнолоо дангаар тунхагласан БН Луганск Ард Улсын Дээд зөвлөлийн дарга Алексей Карякины хэлснийг иш татан бямба гаригт ингэж мэдээлсэн байна.

“Донбассын онцгой статусын тухай асуудлыг энэ удаа хэлэлцээгүй, гэхдээ хэлэлцэхээр төлөвлөж байсан юм. Украины цэргийг бүхэлдээ 30 километрт татахаар тохиролцлоо гэж тэр тэмдэглээд, Украинтай хиллэх БН Донецк Ард Улс, БН Луганск Ард Улсын хил дээр “Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид заавал очиж үзнэ” гэж тодруулан тайлбарлажээ.

Гадаадын хөлсний этгээдүүдийг мөргөлдөөний бүсээс гаргаж, түүнчлэн Украины аюулгүйн бүс дээгүүр цэргийн нисэх онгоц нисэх, тус орны зүүн өмнөд нутгийн хэд хэдэн суурин газарт цэргийн техник байрлуулахыг хориглохоор меморандум бичигт төлөвлөж байна.

Холбоо барих бүлгийн уулзалт есдүгээр сарын 19-ний орой эхэлжээ. Оролцогчид есдүгээр сарын 5-ны энхийн протоколын заалтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, түүнчлэн “өнөөдрийн байдлаар талуудын хилийг хатуу тогтоох, бүх төрлийн зэвсэг хэрэглэж, давшилтын ажиллагаа явуулахыг хориглох, мөн тулгаралт болдог бүсээс том калибрын зэвсэглэлийг татах асуудал хэлэлцжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ