“Лалын улс” байгууллага Аргентины ерөнхийлөгчийг сүрдүүлжээ

Аргентин улсын ерөнхийлөгч Фернандес де Киршнерийг “Лалын улс” бүлэглэл сүрдүүлжээ. Өмнөд Америкийн энэ улсын төрийн тэргүүний Ромын пап Францисктай тогтоосон дотно харилцаа, Палестины асуудлаар Аргентины баримтлаж буй байр сууриас болж түүнийг ийнхүү сүрдүүлсэн байна. Одоо Аргентины тусгай албадынхан хэргийг мөрдөн шалгаж байгааг хэвлэлд мэдээлжээ.

Террористуудын сүрдүүлэг намайг айлгахгүй гэж тэр тэмдэглэсэн байна. Тийнхүү ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хангах ямар ч нэмэлт арга хэмжээ аваагүй ажээ.

Террорын “Лалын улс” бүлэглэл Ирак, Сири улсад үйл ажиллагаа идэвхижүүлсэн юм. Тус бүлэглэлийнхэн Иракийн умард болон баруун хойд мужид бөөн хүчээр давшилт хийж, өргөн уудам нутгийг эзлэн авснаар “Лалын халифат” гэгч улс байгуулснаа зарласан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ