“Барууны сектор” Порошенког зайлуулна гэж сүрдүүлэв

Украины үндсэрхэх-радикал үзэлт “Барууны сектор” байгууллагын тэргүүн Дмитрий Ярош Донбассын хэд хэдэн нутгийн онцгой статусын тухай хуулийг эрс шүүмжлээд, өмнөх ерөнхийлөгч Виктор Януковичийн хувь тавилан дахин давтагдаж магадгүй хэмээн тус орны ерөнхийлөгч Петр Порошенког сүрдүүлжээ.

“Хэрвээ Петр Порошенко ухаарахгүй бол, Украинд шинэ ерөнхийлөгч болон шинэ ерөнхий командлагч гарч ирнэ...

Хэрвээ хэн нэг нь үүнд итгэхгүй байгаа бол, Януковичид захидал бичээрэй. “Арагүй юм аргагүй л байдгийг тэр нотлоод өгнө” гэж Ярош фэйсбүүк дэх хуудсандаа бичсэн байна.

Түрүүчийн ерөнхийлөгч энэ оны хоёрдугаар сард өргөн олны эсэргүүцлийн улмаас эрх мэдлээ алдсан бөгөөд энд үндсэрхэх үзэлтнүүд, тухайлбал “Барууны сектор” байгууллага чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ