Үлэмж биет Ичиножёо Ичинноров Япон орныг шуугиулж байна

Японы мэргэжлийн сумогийн аки башё үргэлжилж байна. Өчигдөр найм дахь өдрийн барилдаан болж намрын тэмцээнийг Монголын хоёр аварга тэргүүлж эхэлсэн аж. Ёкозүна Хакухо Жёокорюүг, Какүрюү Тоёоношимаг давсан бол озэки Кисэносато Такэказег, Котошёогикү Такарафүжиг давсан юм. Харин шинэ озэки Гоэйдо Аойямад өвдөг шороодож 5 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Энэ сард анх удаа маэгашираг тэргүүлэн барилдсан Тэрүнофүжи Ган-Эрдэнэ Чиёотайрюүг дав ялагдлын цувралаа зогсоолоо. Манай бөх эхний өдөр хүчтэй арслан Котошёогикүг давснаас хойш зургаа дараалан унаад байв. Монголын бусад бөхчүүдийн хувьд Кёкүтэнхо 6-2, Кёкүшюүхо 4-4, Токитэнкү 2-6, Араваши 2-6, Тамаваши 2-6 гэсн амжилттай явж байна.

70 дахь ёкозүна Харумафүжигийн хувьд таагүй мэдээлэл ирлээ. Манай их аварга тэмцээний дөрөв дэх өдөр нүдэндээ хүнд гэмтэл авч башёг орхисон. Түүний эмчийн мэдэгдэж байгаагаар “Харумафүжигийн нүдний ойролцоох яс хугарсан, доод тал нь нэг сар эмчлүүлэх шаардлагатай, мэс засал хийх бол гурван сар барилдах боломжгүй” гэж хэлжээ.

Өмнөх тэмцээнүүдэд 12, 11, 10 ялж тааруухан амжилт үзүүлсэн их аваргад сумогийн холбоо дараа жил гэхэд зодог тайлах тухай тулгаж магадгүй яриа гарлаа. Хүнд гэмтэл авсан манай бөхийн хувьд ч эргэн ирээд өндөр амжилт үзүүлэх нь эргэлзээтэй учир байдал хаашаа ч эргэж магадгүй байна.

Монголын хүчтэнүүд 2002 оны арваннэгдүгээр сарын башёд анх түрүүлснээс хойш Японы бөхчүүдэд хэдхэн түрүү өгсөн. Ёкозүна Асашёорюү, Хакухо, Харумафүжи, Какүрюү нарын залгамж халаа мэргэжлийн сумд өсөн торниж дараагийн их аварга болох хоёр бөхийн тухай яригдаж эхэлсэн нь энэ сарын тэмцээний гол онцлог байлаа. Маэгашираг анх удаа тэргүүлэн барилдсан Тэрүнофүжи Ган-Эрдэнэ ирэх жил нэг юм дуулгах нь тодорхой бол доороос дахин нэг залуу сүмоч хүч түрэн орж ирлээ. Энэ бол Ичиножёо Ичинноров юм.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мэдэгдэл
Уржигдар 15 цаг 42 мин