Н.Алтанхуяг найздаа “гомдов”

АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь гишүүд дэмжигчдыг нь цочирдуулаад байгаа билээ. Тиймээс ч Нийслэлийн АН-ын даргаас эхлээд орон нутаг дахь АН-ынхан мэдэгдэл хийж эхлээд байгаа юм. Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийн зүгээс өчигдөр нэлээд ширүүн мэдэгдэл хийсэн. Тэгвэл түүний мэдэгдэлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг багагүй эмзэглэсэн бололтой. Тэрбээр өнөөдөр твиттер хуудсаараа “МАН-ыхан намайг хангалттай гүтгэж, доромжилж байхад миний найз Э.Бат-Үүл намайг ингэж түгжилдэх хэрэг юун, Бид хоёр улсын хөгжил, Улаанбаатарын утааг арилгах тухай ярих цаг биш үү?” хэмээжээ.

Эх сурвалж: uls.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ