Ухаалаг утас таны нурууг “алж” байна

Нью-Йоркийн эмнэлгийн сээр нурууны мэс засалч Kenneth Hansraj ухаалаг гар утас болон таблетын хэрэглээ хүний хүзүү, сээр, нурууны ясанд ямар их аюул дагуулж буй талаар эрдэм шинжилгээний нийтлэл бичжээ.

Хүмүүс ухаалаг гар утас болон таблетаа ашиглахдаа толгойгоо хэдий чинээ бөхийлгөж, тонгойно төдий чинээ их даралт, ачаалал хүний хүзүү, сээр нурууны яманд ирдэг байна.

Энэ нь олон цагаар үргэлжлэх тусам дээрх яснуудад гажиг үүсэх, шохойжих зэрэг олон эмгэгүүд үүсч, хүнд өвдөлт зовиур мэдрэгдэж эхэлдэг аж.

Оффист ажиллаж, өдөржин компьютерын дэлгэц ширтэн суудаг хүмүүст ч энэ хамаатай гэнэ. Та аль болох толгойгоо тонгойхгүй цэх сууж, ухаалаг төхөөрөмжүүдтэй харьцах нь таны хүзүү, нуруу сээрний ясыг аврах тухай зөвлөжээ.

эх сурвалж: news.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ