“Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах, нэгдсэн мэдээллийн сан байгуулах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах, мэдээллийг бүртгэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийг БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар болонБайгаль орчны мэдээллийн төв, Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэс,Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Ашигт малтмалын газар, Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ төсөл зэрэг байгууллагууд хамтран өнөөдөр зохион байгууллаа.
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролынзөвлөх Ц.Шийрэвдамба хэлэлцүүлэгийгнээж хэлсэн үгэндээ “Орон нутгийн хамгаалалттай газруудын талаар албан ёсны мэдээллийн сан бүрдүүлэх, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, орон нутгийн хамгаалалттай газруудын менежментийг дэмжихэд шаардагдах чадавхийг үндэсний болон орон нутгийн төвшинд бүрдүүлэх шаардлагатай байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментэд төрийн санхүүжилтээс гадна өөр хэлбэрүүдийг нэвтрүүлэх, менежментийгбүтнээр нь эсвэл хэсэгчилсэн байдлаар иргэдийн нөхөрлөл, ТББ, аж ахуйн нэгжид хариуцуулах замаар төрийн ачааллыг багасгах, байгаль хамгаалалд иргэдийн оролцоог хөгжүүлэх зорилгоор эрхзүйн шинэчлэл хийж байна” гэв.
Ороннутгийн тусгай хамгаалалтад авсан газарт, уул уурхайн ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон тохиолдол олон байна гэх судалгааг “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төслийн хүрээнд хийжээ. Эл асуудлыг цэгцлэх зорилготойгоор тусгай хамгаалалттай газар нутгийн нэгдсэн мэдээллийн сан байгуулах төсөл хэрэгжиж байгаа юм.Манай улсын хэмжээнд 2500 гаруй газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг байна. Харин эдгээр газрын800 орчимд нь уул уурхайн ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөл давхардуулан олгожээ.
Үүнд нөлөөлдөг гол зүйлнь орон нутгийн удирдлагууд тусгай хамгаалалтад авсан газрын талаарх мэдээллээхуульд заасан хугацаандаабагтаж салбарын яам,Ашигт малтмалын газарт мэдээлдэггүйтэй холбоотой гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.Үүнээс болж тухайн байгууллагад бүртгэлтэй орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн талаархмэдээлэл зөрдөг байна.
Тиймээс энэ мэтасуудлыг шийдвэрлэх үүднээсНҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хүрээндтаван жилийнхугацаатай“Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх” төслийг 2013 оноосхэрэгжүүлж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ