Ерөнхий сайд асныг баривчилжээ

Гүржид ерөнхийлөгчийн талыг баримтлагч “Үндэсний нэгдмэл хөдөлгөөн” намын удирдагчдын нэг, засгийн газрынтэргүүн асан Вано Мерабишвилийг саатуулжээ. “Тренд” сонинд ингэж мэдээлсэн байна.

Хуучин ерөнхий сайдыг прокурорт байцаасны дараа урьдчилан хорих газарт хорьжээ. Түүнийг авилгын гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй хэмээн сэжиглэж байна.

Тухайлбал, “Үндэсний нэгдмэл хөдөлгөөн” намын идэвхтнүүдийг ажилд оруулсан гэх хуурамч шийдвэр гаргасан байж магадгүй гэж Мерабишвилийг бас сэжиглэж байгаа ажээ (энэ намыг засгийн эрх барьж байсан 2012 онд). Мөрдөн байцаах байгууллагын мэдээлснээр,эдгээр хүн ажилгүйчүүдийн бүртгэлд бүртгүүлэх ёстой байсан ч, эрх баригч намын төлөө сонгуулийн өмнөх сурталчилгаа явуулахад оролцож байсан. Ингэхдээ төсвөөсцалин авч,тэдэнд нийтдээ5,2 сая лари (3 сая орчим ам. доллар) төлсөн гэж үзжээ.

Үүнээс гадна,хуучин ерөнхий сайдыг зуслангийн байрыг хувьдаа авсан гэж сэжиглэж байна. Мерабишвилийн хамт хөдөлмөрийнсайд асан Зураб Чиаберашвилий гмөн саатуулжээ (түүнийг дээр дурдсан хуурамчаар ажилд оруулсан хэрэгт холбогдолтой хэмээн сэжиглэж байна).

Вано Мерабашвили Гүржийн ДХЯ-ыг удаан хугацаагаар толгойлж байсан бөгөөд ерөнхийлөгч Михаил Саакашвилийн ойрын хамтран зүтгэгчийн нэгэнд тооцогдож байсан юм.

Мерабашвили 2012 оны зун ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон ч,удалгүй огцрохоосөөр аргагүй болсон юм. Юу гэвэл 2012 оны намар Саакашвилийн нам парламентын сонгуульд ялагдаж, Бизина Иванишвили тэргүүтэй сөрөг хүчний “Гүржийн мөрөөдөл” эвсэл шинэ засгийн газар эмхлэн байгуулсан юм.

Гүржид засаг солигдсоны дараа Саакашвилийн дэргэд ажиллаж байсан албан тушаалтнуудыг саатуулан байцааж эхэлжээ.Тухайлбал, хуучин ерөнхий сайдыг хэд хэдэн удаа байцаахаар дуудсан байна. Үүний зэрэгцээ түүнийг өөр хүний паспортаар тус орноос гарч явахаар оролдож байсан гэж буруутгажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ