Цаг уурчид Оклахомад болсон хар салхины хүчийг тогтоожээ

АНУ-ын үндэсний цаг уурыналба тавдугаар сарын 20-нд Оклахома-Ситихотын захын Мур хотод ноцтой эвдрэл сүйтгэл учруулсан хар салхинд Фузитагийн боловсронгуй болгосон шаталбараар EF5 гэсэн хамгийн дээд үзүүлэлт өгчээ. Ассошиэйтедпресс агентлаг ингэж мэдээлсэн байна.

Түрүүнд нь шинжээчид хар салхины хүчийг нэг пунктээр дутуу тооцоолж, өөрөөр хэлбэл Фузитагийн шаталбарын таван баллаас дөрвөн балл байх болно гэж үзэж байжээ.

Хар салхины улмаас 50-90 хүн амь насаа алдсан гэсэн мэдээг Оклахома-ситийн эрх баригчид тавдугаар сарын 21-нд албан ёсоор няцаагаад, 21 хүн амь үрэгдсэн гэж зарласан байна. Гэвч нурангийг ухах явцад амь үрэгдсэн хүмүүсийн цогцос гарч болохыг хотын захиргаа анхааруулжээ.Сүүлчийн мэдээгээр, хар салхины улмаас наад зах нь 237 хүн бэртэж байна. CNN-ийн мэдээлснээр, нуранги дороос 100 гаруй хүнийг гаргаж авчээ.

Хар салхины улмаас нэг тэрбум долларын хохирол учирсан байж болох урьдчилсан тооцоо гарчээ. Тавдугаар сарын 20-ны орой АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама байгалийн гамшгийн уршгийг арилгахад зориулан улсын төсвөөс хөрөнгө мөнгө гаргах захирамж гаргасанбайна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ