Аварга могой агнажээ

Майамигийн нэгэн эр аварга могойг барьж олныг гайхашруулжээ.

Жейсон Леон хэмээх Майами хотын эр найзтайгаа аялж байхдаа аварга могой бутан дундаас цухуйж байхыг харжээ.

Машинаасаа гарч аварга могойн зургийг дарахаар оролдсон ч могой паппарацичдад эгдүүцсэн бололтой Леон руу довтолж хөлийг нь ороожээ.

Залууд хутга байж тааран аварга могойг нэг ёсондоо дарж авчээ.

Энэхүү аварга могой нь бирм могойн төрөлд багтдаг ба хортой, 60 гаруй кг жинтэй, 18 фут урт, 8 инчийн өргөнтэй аж.

Энэ хоёр залууд аз дайрсан төдийгүй, үнэхээрийн амь өрссөн “тулааныг” хийжээ.

С.Хишиг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин