Нэг сая литр хуурамч архи илрүүлжээ

Чехийн цагдаа нар газар дорхи агуулахад нуусан нэг сая литр хуурамч архи илрүүлжээ. Их хэмжээнийхуурамч архинуудыг ашиглагдаггүй, орхигдсон аж үйлдвэрийн гурван бүсээс олжээ. Хуурамч архитай агуулах бетон хавтанцар, хайргаар далдалсан шалны дороос олдсон бөгөөд зарим газартаа хоёр метрийн өргөнтэй байсан хэмээн цагдаагийн ажилтнууд хэлжээ.

Эдгээр архийг цэвэр спиртээр хийсэн байсан бөгөөд цөөн хэсэг нь 94, 96 хувийн хатуулагтай спиртээр найруулсан байжээ. 2012 оны намар метил болон этилийн өндөр агууламжтай хуурамч архинд хордсон хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэний дараа Чехийн Засгийн газар архины худалдааг хязгаарлах арга хэмжээ авсан билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин