Ажилласан жилээ тооцуулах 111 мянган иргэний өргөдлийг хүлээн авав

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 2012 оны арванэгдүгээр сарын 15-наас 2013 оны дөрөвдүгээр сарын 29-ний хооронд 1990-2000 оны хооронд ажилласан жилээ нөхөн тооцуулахаар хүсэлт гаргасан 111 мянга 366 иргэний өргөдөл хүлээн авсан гэж Нийгмийн даатгалын Ерөнхий газар мэдээллээ.

Үүнээс 19 мянга 826 иргэний материалыг баталгаажуулжсан байна. Мөн 23 мянга 230 иргэний материалыг Цагдаагийн ерөнхий газарт шалгуулахаар болжээ.

Хуулийн дагуу ажилласан жил нь баталгаажсан иргэдээс 1995-2000 ондтөлбөл зохих шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд тушаасан 820 иргэний “баталгаажилтын хуудас”, “...ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл”-ийн хуудсыг бичиж харьяа газрын даатгалын хэлтсүүдэд хүргүүлсэн байна.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ