Солонгост ажилладаг монголчуудын тоо буурчээ

Хөдөлмөрийн яамнаас мэдээлж буйгаар БНСУ-д албан ёсоор ажиллаж, амьдардаг монгол иргэдийн тоо 26 мянга болсон байна. Мөн хууль бусаар ажилладаг 6000 гаруй иргэн байдаг ажээ. Эдгээрээс их, дээд сургууль болон хэлний богино хугацааны сургалтад хамрагдаж байгаа 5000 орчим оюутан залуус бий. Судалгаанаас харахад Солонгост ажиллах монголчуудын тоо 15 хувиар буурсан байх юм.

Ажиллах хүчний тухайд солонгос хүн тэр бүр ажилладаггүй салбар, мэргэжил, нутаг оронд гадаадаас ажилчин авдаг юм байна. Монголчууд барилга барих, хуучин барилгабуулгах, эрүүл ахуй орчин нөхцөл нь хүнд хими технологи, загас агнуурын үйлдвэр тэр дундаа алслагдмал районуудад ажилладаг. Одоогоор ЭСЯ-нд иргэдийн хэдэн хувь нь Монгол Улсад нэн хэрэгцээтэй инеженер техникийн чиглэлээр хөдөлмөр эрхэлдэг тухай нарийвчилсан судалгаа, мэдээлэл байхгүй гэнэ.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мэдэгдэл
Уржигдар 15 цаг 42 мин