"S4"-ийг шилдэг утсаар нэрлэжээ

Худалдаанд гараад дөнгөж нэг сар болж байгаа "Samsung Galaxy S4"-ийг “Consumer Reports” сэтгүүлээс гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн шилдэг ухаалаг утсаар хэмээн нэрлэх боллоо. Өмнөх жилийн жагсаалтыг тэргүүлж байсан “LG”-гийн Optimus G утас хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бол гуравдугаарт HTC One, дараа нь мөн л “Samsung”-ийн Galaxy S3, бичигджээ.
Харин “Apple”-ийн iPhone 5 жагсаалтын тавдугаарт бичигдсэн байна. “Consumer Reports” сэтгүүлийнхэн энэхүү жагсаалтыг гаргахдаа нэлээд өргөн хүрээтэй судалгаа, туршилт, шалгуурт үндэслэн гаргадаг бөгөөдүүнд авч явахад авсаархан, хэрэглэхэд хялбар байдал, дэлгэц, дууны чанар, цэнэгээ барих хугацаа зэргийг харгалздаг аж.


Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин