Тайваний цэргийн онгоц сүйрчээ

Тайваний Агаарын цэргийн"Mirage 2000-5" сөнөөгч онгоц сүйрчээ. Осол өглөөний дасгал сургуулилтын үед гарсан байна. Аз болоход онгоцонд байсан хоёр нисэгч шүхэртэй үсэрч амжсанаар эсэн мэнд үлджээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Тайванийн Агаарын цэргийн хүчний хувьд энэ нь сүүлийн хэд хоногт гарч буй хоёр дахь осол болж байна. Өнгөрсөн лхагва гараг буюу энэ сарын 15-ны өдөр F-16 загварын нисэх онгоц сүйрсэн бөгөөд нисэгч нь мөн л шидэгчийн тусламжтайгаар амь гарсан юм байна.
Тус улс 1992 онд "Mirage 2000-5" загварын 60 ширхэг сөнөөгч онгоцыг Франц улсаас худалдаж авчээ. Ийм загварын онгоцыг хамгийн сүүлд 2001 онд хүлээж авсан байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мэдэгдэл
Уржигдар 15 цаг 42 мин