Хятадад дахин хүүхдийн сүү хуурамчаар үйлдвэрлэжээ

Хятадад Швейцарийн "Херо" групп нярай хүүхдийн хуурай сүүг хуурамчаар үйлдвэрлэсэн нь илэрчээ. Энэ явдал нь Хятад эцэг эхчүүдийн бухимдлыг төрүүлэхээс гадна, Швейцарийн "Херо"брэндийн нэр хүндэд сэв суулгасан хэрэг болжээ. "Xile Lier" пүүс бүтээгдэхүүний саван дээрх хүчинтэй хугацааг өөрчилж, харьцангуй хямд үнээр хөхүүл хүүхдүүдэд зориулсан сүү гэсэн нэрийдлээр худалдаалсан байна.

Хуурамчаар үйлвэрлэсэн сүү нь өсвөр насны хүүхдүүдэд зориулсан хуурай сүү, тэжээлийн бодис байсан нь тогтоогдсон байна. Хятад улсад хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой ноцтой хэргүүд тогтмол гардаг. Харин хөхүүл хүүхдэд зориулсан хуурай сүүний асуудал 2008 онд хүүхдийн сүүнд меламин хийж зургаан хүүхдийг үхэлд хүргэж, 300 мянга гаруй хүүхдийг архаг хууч өвчтэй болгосон дуулиант хэрэг дэгдэж байсан.

Хуурамчаар ийнхүү бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалж байсан "Xile Lier" корпорацийн удирдлагуудад эрх баригчид хатуу шийтгэл оноохоор болжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мэдэгдэл
22 цаг 40 мин

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 07 цаг 51 мин