Бид роботын эрин үед амьдарч байна

Монголчууд газрын доорхи баялгаа ухаж идэхээс өөр шидгүй амьдарч байх хооронд хүн төрөлхтөн хэдийнэ роботын эрин үед шилжжээ. Зөгнөлт кинонд л хардаг байсан роботууд, хиймэл оюун ухааныг хүмүүс нийгмийн бүхий л салбарт үр бүтээлтэйгээр ашиглаж байна.
“Атлас” нэртэй хоёр хөлөөр явагч энэхүү роботыг АНУ-ын зохион бүтээгчид хийсэн. Энэ робот 183 см өндөр, 149 кг жинтэй. Титан гадаргуугаар хийгдсэн бөгөөд 193 сая ам.долларын үнэ хүрнэ.
Францын зохион бүтээгч Флориан Лопес энэхүү робот хиймэл гарыг зохион бүтээжээ. Тэрбээр өөрөө ослоос болж гурван хуруугаа тайруулсан бөгөөд өөрийнхөө дутуу байдлаа хиймэл гараар орлуулахыг хүссэн гэнэ. Энэ нь түүн шиг мянга мянган хүнийг баярлуулсан юм. Энэхүү хиймэл гарыг 42 мянган еврогоор хийлгэж болно.
Гал сөнөөгч MVF-5 роботыг гал унтраахад зориулан хүн ажиллахад хэцүү нөхцөлд ашиглахаар зохион бүтээсэн байна. Ийм төрлийн роботыг олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд ашиглах болно.
Дөрвөн хөлт хамгийн хурдан давхидаг робот. Амьтныг дууриалган хийсэн бөгөөд яг л нохой, морь мэт хурдан давхиж чадна.
Энэ сарын 06-ны өдөр Токио хотноо болсон робот үдэшлэг. Энд маш олон төрлийн роботууд цугларч цагийг зугаатай өнгөрүүлжээ.
Дайны зориулалтаар ашигладаг бамбай робот. Энэ аварга бамбайн цаана гурваас дөрвөн цэрэг багтах боломжтой.
Усан санд байрлуулсан аврагч робот. Сэлж сурч байгаа хүмүүс энэ роботын тусламжтайгаар уснаас аврагдах боломжтой. Чанга атгахад мэдэрч дээш өргөдөг юм байна.
Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн хавар Цагаан ордонд эрдэмтэн, зохион бүтээгч нартай уулзах уулзалт дээр робот гартай гар барьсан.
Эртний домгоос улбаалуулж бүтээсэн “Галаар үлээгч луу”.
Уралдаан сурвалжлах бичил камер суурилуулсан нисдэг робот. Анх үүнийг Норвегийн машины уралдааныг бичихэд ашиглаж байсан юм. Харин одоо энэ аргыг өөр бусад олон зүйлд ашигладаг болсон. Телевизийн нэвтрүүлэг гэх мэт.
Хөдөлдөг бай. Үүнийг цэргийн сургуулилт хийхэд ашигладаг. Австралийн зохион бүтээгчид бүтээсэн байна.
Хятадын Харбин хотод робот зөөгчтэй ресторан ажиллаж байна. Энэ зоогийн газар өнгөрсөн оноос үүдээ нээсэн бөгөөд хүүхдүүдийн анхаарлыг байнга татдаг газруудын нэгд нь бичигдэж байна. Тус ресторанд 20 робот зөөгч ажилладаг.
Загас баригч автомат тор. Ойролцоогоор 12 мянган метрийн гүн хүртэл шумбах чадвартай.
Японы “Тошиба” брэндийн иж бүрэн цэвэрлэгээ, ариутгал хийгч робот.
АНУ-ын сансар судлалын НАСА агентлагт маш олон төрлийн роботууд хүчин зүтгэдэг. Тэдгээр нь агаарын мэдээ дамжуулах, үүлний зураг авах гэм мэтчилэн агаар мандал, сансрын уудмыг судалдаг билээ.
АНУ-ын зохион бүтээгч 31 настай Зак Ваутерийн бүтээсэн хиймэл хөл. Роботон эдгээр хөл, гарууд нь хөгжлийн бэрхшээлтэй сая сая хүнд гайхалтай сэтгэгдэл төрүүлж чадаж байгаа.
НАСА-гийн бас нэгэн шинэ ажилтан гэж хэлж болно. Нарны зай хураагуур бүхий энэхүү робот нь -30 градусын хүйтэнд ч ажиллаж дулаан, эрчим хүч хуримтлуулж чаддаг.
Робот бараар үйлчлүүлэгчдийн тоо өсөх хандлагатай байна. Зөөгч үйлчлэгч, барменууд нь цөм робот.
Хятадын зохион бүтээгч Тао Шианли гэртээ энэүү аварга том роботыг угсарчээ. Роботыг бүтээхийн тулд 24407 мянган ам.доллар зарцуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ