АНУ-д сургуулийн автобуснууд хоорондоо мөргөлджээ

АНУ-ынИндиана мужийн Хойд Вебстер хотод өчигдөр сургуулийн автобуснууд осолдсоны улмаас 50 сурагч гэмтэж бэртжээ. Азаар гэмтэж, бэртсэн сурагчид хөнгөн гэмтэл авьсан хэмээн албаны хүмүүс мэдээлж байна.

Осол орон нутгийн цагаар 15:30 цагийн үед гарсанбайнаа. Цагдаа нарын мэдээлснээр дөрвөн сургуулийн автобус ээлж дараагаар бие биенээ мөргөснөөс томоохон осол гарсан гэнэ. Индиана мужийн “Ваваси” сургуулийн дөрвөн автобусанд нийтдээ 100 гаруй хүүхэд зорчиж явсан байна. Одоогоор албаныхан сургуулийн автобуснууд осолдсон шалтгааныг бүрэн тодруулаагүй байгаа. Цаг агаарын байдал тогтмол байхад осол гарсан учир үүнийгхэн нэгэн жолоочийн буруугаас гарсан гэж цагдаа нар таамаглаж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ