Оюутны 70 мянга орж эхэлжээ

Үндэсний тэтгэлгийн болзлыг хангасан оюутнуудын энэ хичээлийн жилийн 9-12 дугаар сарын буюу 1-р улирлын70 мянга 200 төгрөг дансанд нь орж эхэллээ.

Улс орны эдийн засгийн байдлаас шалтгаалан Засгийн газраас тогтоол гаргаж “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт оруулж тэтгэлгийн босгыг өндөрсгөөд буй. Тодруулбал, Бакалаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 3.0-оос доошгүй, Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн 3.2-оос доошгүй, Докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.5-аас доошгүй бол тэтгэлэг олгохоор болсон юм. Мөн 50 хувийн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.6 болон түүнээс дээш, 75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магистрант, докторантын голч дүн 3.8-аас дээш болгосон юм.

Сургалтын төрийн сангаас судалгаа гаргаж шалгуурт тэнцсэн 52 мянган оюутанд өнгөрөгч 12 дугаар сард улиралаар нь тооцож тэтгэлэг олгохоор төлөвлөөд байсан ч өнөөг хүртэл олгоогүй байгаа юм. Харин өчигдрөөс эхлэн оюутнуудын дансанд мөнгийг хуваарилж эхэлжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Өчигдөр 11 цаг 28 мин

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Өчигдөр 11 цаг 28 мин