Хэрхэн тэрбумтан шиг хувцаслах вэ?
Хувцас бурхан бие чөтгөр хэмээх үгтэй хүн бүхэн санал нийлэх нь гарцаагүй. Түүнчлэн хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг ч хэмээн ярьдаг. Учир нь бид ямарваа хүнтэй уулзахдаа хамгийн түрүүнд хувцас, гадаад үзэмж байр байдлыг нь аждаг шүү дээ. Тэгвэл би та бүхэндээ хэрхэн тэрбумтан шиг хувцаслах талаар маш хэрэгтэй зөвлөгөөг хүргэе. Ялангуяа хар өнгө нь хэзээд хуучрахгүй, хүчирхэг сонголтуудын нэг байсаар ирсэн билээ.

Ямар ч хувцсыг амилуулж, сүрлэг бас хүчирхэг харагдуулдаг зүйл бол яахын аргагүй гоёл чимэглэл билээ. Гэвч та түүнийг өөрийн өмссөн хувцастайгаа нийцүүлж, өнгөний шийдлийг харах хэрэгтэй.

Хэлхгэр хэрнээ маш өвөрмөц, загварлаг хувцсыг донж маягийг нь тааруулаад өмсвөл таныг маш үзэсгэлэнтэй дур булаам харагдуулах шидтэй юм.

Арьсан оруулга нь ямар ч улиралд төгс зохицох бөгөөд хэзээд таныг сонгодог бас чинээлэг харагдуулдаг.

Та анзаарч байсан бол олны танил эрхмүүд, чинээлэг хүмүүс торон оруулга, хээ судалны хоршлыг үргэлж хувцаслалтандаа оруулдаг шүү дээ.

Геометрийн дүрийг хувцсандаа оруулаад ирэв үү гэмээр өвөрмөц хэрнээ зоримог шийдэл таныг онцгой харагдуулдаг.

Хоолойтой цамц нь бүхий л насны хүмүүст тохиромжтой бөгөөд хэзээд хээнцэр сонголтуудын нэг байсаар ирсэн.

Торон оруулга нь таны эмэгтэйлэг дүр төрхийг нэмэгдүүлж, тансаг бас үзэсгэлэнтэй харагдуулна.

Хурц тод өнгөнүүд таныг хямдхан хувцас өмссөн мэт харагдуулна гэж үү. Мэдээж үгүй юм. Хамгийн гол нь та тэдгээрийг зөв зохицуулж чадвар үнэхээр үзэсгэлэнтэй харагдах болно.

Онгорхой загвар нь таны эмэгтэйлэг, дур бураам байдлыг тодотгож маш үзэсгэлэнтэй харагдуулдаг.

Савхи болон торон оруулгын ижил алтлаг оруулган нь таныг чинээлэг, үзэсгэлэнтэй харагдуулдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ