Эмч нар: бөөрөнхий сонгино зүрх муутгаж мэдэх талтай

Сонгиныгэрүүл хооллолттой холбон үздэг бөгөөдтүүнд аминдэмүүд зөндөө байдаг нь аль эртнээс тодорхойбилээ. Гэвч энэ ногоо бие махбодид хортой нөлөө ч үзүүлжмэдэхийг эмч нар сануулж байна.

Бөөрөнхий сонгино хамрын ханиадыг эмчлэхэд тусладаг фитонцид гэдэг бодисоор баялаг гэдгийг хүмүүс мэднэ.Сонгинод А, С аминдэм, түүнчилэн В-гийн төрлийн болон бусад аминдэм байдаг. Бас жишээ нь фосфор, төмөр гээдэрдэсүүд ч бий. Гэвчзарим тохиолдолдсонгино хэрэглэхийг дээд зэргээр багасгах юмуубүрмөсөн болих хэрэгтэйг эмч нар зөвлөж байна.

Шинжээчид сонгинотой хоолны зарим сөрөг үр дагаврын тухай “Телеграф” сонинд бичжээ.Тухайлбал, хэрвээ хальсалсан сонгинохэрэглэхээс өмнө хөргөгчид юмуу тавиур дээр ямар нэг хугацаанд байсан бол, түүнийг идэх нь туйлын аюултайг эрдэмтэд сануулж байна.

“Дөнгөж хальсласны дараа л сонгиныг түүхийгээр нь идэж болно.Хальсалсан болон зүссэн сонгино агаарт удаан байх тусам, бактерийг их хэмжээгээр шингээдэг. Ийм сонгино 2-3 өдрийн дараа халдварын жинхэнэ бөмбөг болж,хор хүргэхээс өөр юу чөгч чадахгүй” гэж эрүүл хоол тэжээлийн шинжээчид анхааруулжээ.

Үүний зэрэгцээ түүхий сонгино нь артерийн даралтыг ихэсгэж, зүрхний хэмд муугаар нөлөөлж мэднэ гэж эмч нар үздэг.Тэдний хэлснээр, зүрхний төрөлхийн гажиг,мэдрэлийн системийн өвчний үед болон шигдээсийн дараа сонгиныг маш болгоомжтой хэрэглэх ёстой ажээ.

Сэтгэл санаагаар унадаг, бухимдуу болон нойр муутай хүмүүс сонгино их идэх хэрэггүй гэдгийг эмч нар анхааруулж байна. Сонгино нь мэдрэлийн системийг сэргээх үйлчлэл үзүүлдэгийг тэд тэмдэглэжээ.

Багтраа, харшил өвчнийг хөдөлгөж болох гэдгээрээ ч сонгино аюултай гэнэ.Үүнээс гадна, сонгино нь ходоодныг хүчлийг ихэсгэж, хоол боловсруулах эрхтний салслаг бүрхүүдийг цочироодог ньходоодны үрэвсэл, шархлаа үүсгэх аюултай.

Элэгний архаг өвчтэй, бөөрний чулуу үүсэх магадлалтай нөхцөлд бөөрөнхий сонгино сөрөг үр дагавар учруулж мэднэ гэж эмч нар сануулж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ