Хоёр хүүхэд тутмын 1 нь амьдарч буй орон гэрээ аюултай гэж хариулжээ

Хүний эрхийн Үндэсний Комисс, “Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн Газар” хамтран “Хүүхдийн эрхийн цахим сургалт” төслийн судалгааг анх удаа үндэсний хэмжээнд хийсэн байна.

Судалгааг өнгөрсөн 2016 оны наймдугаар сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэлх дөрвөн сарын хуцгацаанд хийсэн байна. Судалгаанд Улаанбаатар хотындолоон дүүрэг, хөдөө орон нутгийн найман аймгийн 12-18 насны нийт 4,264 хүүхэд, 2,743 эцэг эх/асран хамгаалагч, 152 хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд нийт 7,159 хүнхамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд,хоёр хүүхэд тутмын нэгнь бие махбодын хүчирхийлэлд, гурван хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэлд, дөрвөн хүүхэд тутмын гурван нь сэтгэл санааны хүчирхийлэлд, найм нь хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамт, шахалт, халдлагад өртөж байсан гэж хариулсан байна.

Түүнчлэн хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн үзэж байгаагаар гэр бүлийн орчинд (84.7 хувь), сургуулийн орчинд (50.7 хувь), гудамж, нийтийн эзэмшлийн орчинд (44.7 хувь) хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг бол, Хүүхдүүдийн хувьд гэр бүлийн орчинд 15.6 хувь, сургуулийн орчинд (36.2 хувь), гудамж талбайд (53.8 хувь) хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг гэж хариулжээ. Улмаар судалгаанд хамрагдсан хоёр хүүхэд тутмыннэг нь амьдарч буй орчноо аюулгүй хамгаалагдсан орчин гэж үздэггүй бөгөөд тэдний 38.3 хувь нь сургуулийн орчинд (багш, сургуулийн атаман, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш), 45.3 хувьнь гэр бүлийн орчинд (өөрийн төрсөн болон хойд эцэг эхээс, ах эгч, хамаатан садан) 16.4 хувь нь бусдаас хамгийн их айдаг гэжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин