Сэргээш хэрэглэсэн бөхчүүд барилдах хүсэлт хүргүүлжээ

Улсын баяр наадмын комиссын Үндэсний бөхийн салбар комисс өчигдөр хуралдлаа.
Хуралдаанаар 2011 оны улсын баяр наадамд зургаа давж, харцага цол хүртсэн Г.Алтангэрэл, тав давж начин цол хүртсэн Ч.Цогбаяр нарын хүсэлтийг хэлэлцжээ.
Тэд сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож барилдах эрхээ хоёр жилийн хугацаагаар хасуулсан юм. Барилдах эрх нь наадмын дараа сэргэх тул энэ жилийн улсын барилдаанд оролцохыг хүсчээ. Өргөдөлдөө “Ховд” бөхийн дэвжээний захирал Д.Батбаяр болон Ховд аймгийн бөхийн холбооны тэргүүний хүсэлтийг хамтатган ирүүлсэн байна.
Бөхийн салбар комиссын гишүүд бөхчүүдэд дахин хатуу сануулга өгч, эрхийг нь сэргээе гэсэн саналыг Улсын баяр наадмыг зохион байгуулах комисст хүргүүлэхээр шийджээ.

Зууны мэдээ сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ