МИАТ-ын хэрэгт холбогдсон Тони Ли гэгч зохиомол хүн үү

Онц их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт холбогдож, анхан шатны шүүхээс ял сонсоод байгаа МИАТ-ын гэх хэргийн дуулиан намжаагүй байна. Өмгөөлөгч болон Ч.Хоролс үрэнгийн талынхан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвш өөрөхг үй, нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлтэй гэдгээ янз бүрээр илэрхийлж байгаа. Тухайлбал, Ч.Хоролсүрэнтэй гэрээ хийсэн, хэргийн гол эзэн гэх Хонконгийн иргэн Тони Лиг яагаад шалгалгүй өнгөрүүлэв хэмээн зарим хэвлэлд бичсэн байна.

Мөнгө угаах сэдлийг гаргаж, тушаал өгч байсан Тони Лиг энэ хэрэгт шүүгдэгчээр биш юм гэхэд яагаад гэрчээр оролцуулааг үй юм бэ хэмээн өмгөөлөх талынхан прокурор, мөрдөн байцаах байгууллагыг буруутгаж байгаа юм. Ч.Хоролсүрэнгийн шүүхэд гаргасан тайлбараар Хонконгийн иргэн Тони Ли Монголд нэг удаа ирж байсан бөгөөд мөнгө угаах гэмт хэрэг хийх төлөвлөгөөгөө Ч.Хоролс үрэнтэй ярилцсан гэх. Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар Тони Ли гэх нэртэй хүн Монгол Улсын хилээр нэвтэрч байгааг үйг ХХЕГ болон бусад байгууллагынхан тогтоосон байна.

Тони Ли болон Рональд Чан гэх хоёр хүн нь “Вест Вельф”- ийг төлөөлж МИАТ-тай байгуулсан гэрээнд гарын үсэг зурсан гэх бөгөөд шалгалтын явцад зарим хүмүүсийн гарын үсэг нь нэг хүний гараар зурагдсан байх магадлалтай нь тогтоогдсон юм байна. Тэр дундаа МИАТ, “Вест Вельф” компанийн хооронд байгуулсан гэрээнд гарын үсэг зурсан Тажима Сато, Рональд Чан нарын бичгийн хэв нэг болох нь тогтоогдоод байгаа төдийгүй зурсан хүн нь Ч.Хоролсүрэн байх магадлалтай гэх мэдээлэл байгаа юм. Рональд Чан нь МИАТ руу илгээсэн мөнгөний нэхэмжлэх үүд дээр гарын үсэг зурж байсан бөг өөд уг мөнгөө шилжүүлэхгүй бол Олон улсын нисэхийн байгууллага IATA-д танай компанийн талаар мэдээлж, сөрөг арга хэмжээ авна хэмээн сүрдүүлсэн утгатай и-мэйл илгээж байсан гэх юм билээ. Тийм и-мэйл хэд хэдэн удаа ирж байсан бөгөөд Харин мөрдөн байцаалтын явцад Ч.Хоролсүрэнгийн Тони Литэй харилцсан гэх и-мэйл огт байгааг үй, захидал хуурамч байсан гэдгийг тогтоосон байна.

Г.РАВЖАА

Өнөөдөр сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ