Шинэ төмөр замын хөрөнгө оруулагчид тодров

“Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ, Оросын “Евроазия”, Английн “Ашмор” групптэй “Шинэ төмөр зам” төслийн хөрөнгө оруулалтаар хэлэлцээр хийж, санамж бичиг байгууллаа. Энэ арга хэмжээнд Зам тээврийн сайд А.Гансүх, "Евроазия финанс" компанийн Ерөнхийлөгч ноён Кирсан Илюмжинов нар хүрэлцэн иржээ. “Ашмор” болон “Евроазия” групп Зам тээврийн яамнаас зарласан Монгол Улсад шинээр барих төмөр замын олон улсын нээлттэй тендерт оролцон хураангуй жагсаалтад шалгарч үлдсэн хөрөнгө оруулагчид юм.

“Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компани нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолд заасны дагуу Шинэ төмөр зам төслийг барих тусгай зөвшөөрөл авсан бөгөөд одоогийн байдлаар хуулийн, санхүүгийн болон техникийн зөвлөхүүдээ авч төслийг боловсруулах шатны ажлыг хийж байгаа болно.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мэдэгдэл
Уржигдар 15 цаг 42 мин