Малын зүй бус хорогдол тав дахин өсчээ

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр Монголын нийгэм, эдийн засгийн мэдээллийг танилцууллаа.

Малын зүй бус хорогдол 2018 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 309 мянга болж, өмнөх оны мөн үеэс 244.5 (4.8 дахин) мянгаар өссөн байна.

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл

  • Ямаа 183.0 мянга,
  • Хонь 94.4 мянга,
  • Үхэр 19.8 мянга,
  • Адуу 11.7 мянга,
  • Тэмээ 191 байна.

Нийт хорогдсон малын 59.2 хувийг ямаа, 30.5 хувийг хонь эзэлж байгаа аж. Харин улсын хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 2018 оны 1 дүгээр сард 3.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3.9 (2.2 дахин) мянгаар буурчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХУУЛИАС ДАВСАН ЖУРАМ
Уржигдар 09 цаг 20 мин

ХУУЛИАС ДАВСАН ЖУРАМ
Уржигдар 09 цаг 20 мин