Монгол Улсын экспорт 13.1 сая ам.доллараар өсчээ

Монгол Улс2018 оны эхний 2 сард дэлхийн 109 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.6 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 838.4 сая ам.доллар, импорт 726.0 сая ам.долларт хүрлээ.

Гадаад худалдааны тэнцэл 2017 оны эхний 2 сард 334.2 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2018 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 221.9 (67.4%) сая америк доллараар буурч, 112.4 сая америк доллар боллоо.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 248.1 (18.9%) сая ам.доллар, үүнээс экспорт 13.1(1.6%) сая ам.доллараар, импорт 235.0 (47.9%) сая америк доллараар тус тус өссөн байна.

Экспорт 2018 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 13.1 сая ам.доллараар өсөхөд боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 41.4 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин