Д.Сумъяабазар: Гашуунсухайтыг 24 цагийн боомт болгох бололцоотой

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас"Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал хийлээ.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар"Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 44 хоногийн шатахууны нөөцтэй байна.

PDAC 2018 дээд хэмжээний уулзалтад уул уурхайн салбарын төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр олон улсын Уул уурхайн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцов. Энэ уулзалтад "Итгэлцэл" гэдэг сэдвээр гол асуудлуудаа ярилцлаа. Энэ уулзалтаар манай улсад хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна.

Энэ сарын 22, 23-нд Монгол Улсын эрдэс баялаг, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. 28 улсын хөрөнгө оруулагчдад урилга явуулсан" гэв.

Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-"Эрдэнэт үйлдвэр"-ийн үйл ажиллагаа ямар байгаа бол. Гадаад данс нь хаагдсан гэх мэдээлэл байна?

УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга​ Б.Элбэгзаяа: Компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Төлбөр барагдуулах талаар хэлцэл хийх шатандаа явагдаж байна. Хэлцлийг хоёр талаасаа хэлэлцэх ёстой. Төлбөр, хүү, хүүгийн алдагдал гэсэн асуудлууд бий. Ер нь бол 109 сая ам.долларын төлбөр төлнө.

-Шатахууны үнэ цаашид яах вэ?

Д.Сумъяабазар "Шатахууны үнийн зөвлөлөөс одоогийн байгаа үнээс шатахууны нэмэхгүй байх зөвлөмж өгсөн байгаа. Одоо шатахууны үнэ нэмэхгүй. Буурах ёстой".

-Таван толгойн цахилгаан станцын асуудал ямар шатандаа явж байна вэ?

-Монгол Улс БНХАУ руу жилдээ 150 сая ам.долларын валют урсгаж байна. 10 жилийн хугацаанд бид хэдий хэмжээний валют урагш нь алдах вэ. Оюу толгой цахилгаан станц ахиад барих үүрэгтэй болсон. Гэрээн дээрээ байж байгаа. Мөнгө нь жил жилийнхээ төсөв дээр суугаад явж байгаа.

Төр цаашид үүн дээр анхаарч Таван толгойн бүлэг орд дээр суурилсан цахилгаан станцыг барих ёстой.

Бид аль аль талдаа эрсдэлээ бодоод хурдан барья гэвэл хамтарсан байдлаар шийдэж болно.

-Гашуунсухайт боомтын нөхцөл байдал ямар байгаа вэ. Дахиж очер дараалал үүсгэхгүйн тулд яах вэ?

-Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа хэвийн хэмжээнд явж байна. 5-9 км-ийн дараалалтай байна.БНХАУ-ын орон нутгийн удирдлага, худалдаа эрхэлж буй ААН-үүдтэй бид уулзаж байгаа.

Цаашид гашуунсухайтыг 24 цагийн боомт болгох, чөлөөт бүсийн хэмжээнд ажиллуулж, хил гаалийн нэвтрэх чадваруудыг сайжруулах бололцоотой гэж үзэж байна.

Машиныг 2,000-д хүргэх боломж бий гэдгийг БНХАУ-ын талаас мэдэгдсэн байгаа. Тиймээс төр засгийн айлчлалын хүрээнд хоёр улсын худалдааны бараа эргэлтийг сайжруулахын тулд энэ төслийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ