Нийслэлийн 150 цэгт нөөцийн мах борлуулж байна

Засгийн газрын 492 дугаар тогтоолоор баталсан “Мах” хөтөлбөр, Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 44 дүгээр тэмдэглэлийн дагуу "Мах, сүүний анхдугаар аян"-ы хүрээнд нэр бүхий 11 аж ахуйн нэгжүүд нийслэл Улаанбаатар хот, Дархан хотын хүн амын хэрэгцээнд зориулж, 12.8 мянган тн мах бэлтгэсэн.



Махны борлуулалт 2018 оны дөрөвдүгээр сарын 10-наас эхэлсэн. Тэгвэл 2018 оны тавдугаар сарын 11-ний байдлаар Улаанбаатар, Дархан хотод нийт 4334.1 тн мах борлуулжээ. Үүнээс хонины мах 1754.9 тн, ямааны мах 1112.5 тн, үхрийн мах 1466.7 тн буюу нийт борлуулалтын гүйцэтгэл 34 хувьтай байна.

Мах борлуулах арга хэмжээнд оролцогч компаниуд нийслэлийн 6 дүүргийн 150, Дархан-Уул аймгийн 108 худалдааны төв болон хүнсний дэлгүүрээр үхрийн махыг 5500 төг, хонины махыг 5300 төг, ямааны махыг 4400 төгрөгөөр тус тус худалдаанд нийлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ