Хөгжлийн банкыг “Фортуна” Н.Батбаяр далдаас удирдана

Гадаадаас хуулж нутагшуулахаар зүтгэж яваа Хөгжлийн банк шинэ захиралтай болжээ. Нэлээдгүй хэл ам дагуулж, шүүмжлэлд өртөж байдаг энэхүү банкны шинэхэн гүйцэтгэх захирлаар Н.Мөнхбат гэх залуухан хүн томилогджээ. Тэрбээр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын зөвлөхөөр ажиллаж байсан аж. Анх түүнийг 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоход туслахаар нь ажлын гараагаа эхлүүлсэн түүний хувьд ийнхүү Хөгжлийн банкны захирал болон дэвшээд байна.

Анх Хөгжлийн банкыг байгуулах саналыг өнгөрсөн Засгийн газрын үед гаргаж, 2011 оны тавдугаар сарын 12-ны өдрөөс үйл ажилллагаа эхлүүлсэн. Ким овогт хангүг эр Хөгжлийн банкны жолоог атгахаар тендерт шалгарч үйл ажиллагааг нь удирдаж, захирлаар ньажиллаж байсан.

Түүний дараа тэргүүн дэд захирлаар нь ажиллаж байсан Л.Болормаа тодорхой бус шалтгаанаар ажлаа өгснөөр Хөгжлийн банк жил гаруй "толгойгүй" явж ирсэн байлаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард С.Сандагдоржийг тус банкны тэргүүн дэд захирлаар томилсон. Харин одоо Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өөрийн хүнээ томилсноор хоёр байгууллагыг нэгэн зэрэг удирдахаар болоод байна.

Өмнөх засгийн байгуулсан энэхүү банкинд Шинэчлэлийн Засгийн газар нэлээд өөрчлөлт оруулсан. Түүний эцсийн үр дүн нь гүйцэтгэх захирлыг томилсон явдал байлаа.

Эдийн засгийн ороо бусгаа энэ үед Эдийн засгийн хөгжлийн яамнаас олон зүйлийг хүлээж байгаа. Гэтэл сайд нь өөрийн хүнээ албан тушаалд томилон суугаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Өнөөдрийг хүртэл эдийн засгийн хүнд байдлын талаар мэдэгдэл хийж, түүнээс хэрхэн гарах арга замын талаар ард иргэдэд танилцуулахгүй байгаа нь сонин. Магадгүй өнөөдрийг хүртэл энэ хүнд цаг үеэс гарах гарцыг олоогүйдээ ингэж дуугүй суух болов уу.

Ямартай ч Эдийн засгийн хөгжлийн сайд хоёр байгууллагыг зэрэг удирдахаар боллоо. Магадгүй үүнийг эдийн засгийн хямралаас гарах ганц арга гэж үзсэн бололтой.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ