Леброн Жэймс цагдааг хэрэгт хийв

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Майами Хит” багийн од Леброн Жэймсыг дагалдаж явсан цагдаагийн хамгаалалт дүрэм журам зөрчжээ. Өнгөрсөн бямба гарагт Жэймс Instagram дээр нэгэн бичлэгийг тавьсан юм.

Түүн дээр тэрбээр Майами хотод тоглогдох гэж байсан Жастин Тимберлэйк, Jay-Z нарын тоглолтыг үзэхээр гэрэл, дохио хангинуулсан цагдаагийн хамгаалалттай явж буйгаа харуулсан билээ. 28 настай тамирчны цуваа бөглөрлийг гатлахын тулд эсрэг урсгалд орж давхисан байна.

Хотын цагдаагийн газар энэ үйлдлийг дүрэм, журам зөрчсөн асуудал гэж үзээд хэргийг шалгаж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ