Жон Ленноныг шүдээр нь амилуулна

Канадын шүдний эмч Майкл Зак 2011 онд домогт дуучин бөгөөд хөгжмийн зохиолч Жон Ленноны сүүн шүдийг 32 мянган доллараар худалдаж авсан билээ. Тэгвэл одоо тэрбээр аугаа хөгжимчнийг Америкийн эрдэмтдийн туслалцаатайгаар дахин бүтээх бодолтой байгаа аж.

Энэ эмч алдартнуудын шүдийг олноор нь цуглуулсан бөгөөд АНУ-ын мэргэжилтнүүдтэй хамтарч ажилладаг юм. Тэрбээр тэдэнд 1980 онд алагдсан хөгжимчин эрийн генийн материалыг судлуулахаар өгчээ. Эрдэмтэд өдгөө лабораторийн нөхцөлд Жон Ленноны генийн кодыг тайлж унших ажлыг хийж байгаа аж.

“Эрдэмтэд өдгөө хонь, үлэг гүрвэлийг дахин сэргээн бүтээж чадаж байгаа тул яагаад Жон Ленноныг бүтээж болохгүй гэж” хэмээн шүдний эмч эр өгүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин