МАН-ын даргаар М.Энхболд сонгогдох нь тодорхой болжээ

МАН-ын томоохон лидерүүдийн нэг бол яах аргагүй М.Энхболд. Мэдээж энэ намын хүч, нөлөө суларсан ч чоно борооноор гэгчээр дотор нь чангарч яваа хүмүүс цөөнгүй. Тэднээс нэрлэвэл М.Энхболд хамгийн эхэнд дуудагдана. Тэдний фракц буюу хотын залуус хүчтэй байгаа. Өөрөөр хэлбэл М.Энхболд тус намын судсыг атгаж байгаа гэхэд буруудахгүй.

Үнэндээ хотын фракц хүчирхэгжиж эхэлсэн нь зөв цагт зөв хөдөлснийх гэнэ. Н.Энхбаяр, С.Баяр, Сү.Батболдыг мандаж байхад газрын наймаа хийж явсан ихээхэн "но"-той гэгддэг тэрээр энэ цагт тодрох нь.

МАН-ыг шинэчлэх хүч, бололцоо М.Энхболдын гарт бий гэх. МАН-ын гишүүд удахгүй болох Их хурлаараа намын даргын асуудлыг хэлэлцэхээ мэдэгдсэн билээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээ дуулгахад намын даргаар М.Энхболд сонгогдох нь нэгэнт тодорхой болсон бололтой.

Э.НОМИН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин