“Монголын нууц товчоо”-ны латин галигуудыг нягтлан “Алтан дэвтэр”-ийг гаргана

 “Сэргэлэн интернэйшнл экспедишн”/СИЭ/ ТББ-ын тэргүүн С.Сэргэлэн, “СИЭ” ТББ-ыг үүсгэн байгуулагч, археологич Д.Эрдэнэбаатар, “Хүн бичиг” сургалтын гуравдугаар ангийн төгсөгч Б.Хандмаа, А.Ганзориг нар өнөөдөр мэдээлэл хийлээ.


“СИЭ” ТББ-аас “Монголын нууц товчоо”-ны латин галигуудыг нягтлан, өнөөг хүртэл цэгцэрч нэг мөр болоогүй байгаа хуучин үгсийг Хадан бичиг, 1000 жилийн өмнөх Диван Лугат тольтой харьцуулан сэрээж, “Алтан дэвтэр” нэрээр гаргах болсноо мэдэгдлээ. “СИЭ” ТББ энэ оны аравдугаар сарын нэгний дотор “Алтан дэвтэр” номыг бүрэн эхээр нь сэрээхээр ажиллаж байна.


“СИЭ” ТББ-ын тэргүүн С.Сэргэлэн “Монголчууд бүхний сайн мэдэх маш олон жилийн хугацаанд “Монголын нууц товчоо” хэмээх нэрэн доор заншиж, сонсож ирсэн уг нэр маань бол хожим 1941 онд ЗХУ-ын эрдэмтдийн өгсөн нэр юм. “Алтан дэвтэр”-ийг анх удаа Рашид ад дин “Судрын чуулган” номондоо дурдсан байдаг. Энэ нь Монголчуудын хааны ордонд хадгалагдан орших зөвшөөрөлтэй тусгай хүмүүсийн үздэг номыг “Алтан дэвтэр” гэдэг юм. Уг ном нь Чингис хааны дээдсийн тухай, түүний бага насны тухай, түүнээс хойш түүний өв хэрхэн хуваасан тухай дөрвөн чухал агууламж байгааг Рашид ад дин “Судрын чуулга” номонд орох дөрвөн асуудал дээр уг сэдвээр баталсан. Хожим өнөөгийн “Монголын нууц товчоо” хэмээн нэрлэсэн уг номд энэ дөрвөн агууламж байдаг.


 “Алтан дэвтэр”-ийн тухай хэлэхэд бол Юань төрийн ордноос хураан авсан ном байгаа юм. Мин төрийг үүсгэгч анхны хуанли нь бол зарлиг гарган уг номыг хятад хэлнээ хөрвүүлэх даалгаврыг хоёр хүнд нэр цохон даалгасан байдаг. Үүний нэг хүн нь Хуо Юань Жи юм. Хуо Юань Жи бол тэр Алтан Дэвтэр дэх Монгол үг болгоныг ханз үсгээр буулгасан. Дараагийн нэг ажил нь бол дотор байсан хэсэг болгоныг базаж, ханзаар утгыг нь гаргасан. Өөрөөр хэлбэл хятад хэлтэй хүмүүс энэ дотор юу өгүүлсэн бэ гэдгийг бол товч агуулгаар нь мэдэж байгаа. Мөн түүнээс гадна “Алтан дэвтэр” номонд орох үг болгоны доор ханзаар утгыг нь гаргасан байгаа.


Одоо бол “Алтан дэвтэр”-ийн Хуо Юань Жи-гийн хөрвүүлсэн хэсгийг латин галигт оруулан хөрвүүлэхэд асуудалгүй болсон. Гол асуудал нь гэвэл латин галигт оруулсан тэр галигийг эргээд зөвөөр нь сэргээх, өгүүлбэрзүйгээр нь зөв таслах, үгний утгыг олох асуудал гарсан. Үүнийг “СИЭ” ТББ чадаж байна. Бид өгүүлбэр зүйгээр нь зөв тасалж, үгнийх нь утгыг гаргаж байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ