Өчигдөр 90 вагон 4606.3 тонн автобензин импортоор орж ирсэн байна

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдэж, аравдугаар сарын 14-нээс хилээ хаасан. Өнөөдрийн байдлаар халдварын нийт 17 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

Үүнтэй холбогдуулан Замын –Үүдийн хөдөлгөөнийг түр зогсоосон байгаа. Тэгвэл Замын-Үүд дэх гаалийн газраас мэдээлснээр  10 дугаар сарын 31-ны өдөр  22:00 минутын байдлаар автомашин 90 вагон 4606.3 тонн автобензин импортоор орж ирсэн байна.

Arslan.mn


СЭТГЭГДЭЛ БИЧИХ