ЭМЯ: Улаанбаатарт 667 орон нутагт 254 хүнээс халдвар илэрч, 11 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 921 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ.

Шинээр батлагдсан халдваруудын:

  • 254 нь орон нутагт
  • 667 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 16,451 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 48,269 хүн гэрийн тусгаарлалтад байна.

Сүүлийн 24 цагт халдварын улмаас 11 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,672 болж байна.

Arslan.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ