Барилгын компанийн ажилтнууд өлсгөлөн зарлахаа мэдэгдэв

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль цэцэрлэг, эмнэлэг барьж буй барилгын компаниуд, барилгын материалын үнэ 30 хувь өссөнтэй холбогдуулан, үнийн өсөлтийн зөрүүг төсөвт суулгаж өгөхийг шаардсан хэдий ч өдийг хүртэл хариу өгөөгүй тул өнөөдрөөс өлсгөлөн зарлахаар болжээ.
Тэд "21 аймгийн есөн дүүргийн барилгын компаниуд хоёр дахь удаагаа хэвлэлийн хурал хийж байна. Улс сургууль цэцэрлэг болоод өөрийн барилгуудаа дуусгах үгүй нь мэдэгдэхээ байлаа. Үнийн өсөлтийн зөрүүг төсөвт суулгаж өгөхийг шаардаж байна. Хариу өгөхгүй байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлсэн. Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ажлаа хийж чадахгүй бол дараагийн хүндээ албан тушаалаа хүлээлгэж өгмөөр байна. Бид анх ирээд салбарын сайдтайгаа уулзсан. Гэтэл таатай хүлээж аваагүй. Маш хурдан шийдэл олох хэрэгтэй. Өнөөдөр энэ хурлаа дуусгаад Засгийн газрын ордны баруун хаалганд шаардлага хүргүүлж өлсгөлөн зарлахаа мэдэгдэж байна" гэв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ