Л.Оюун-Эрдэнэ: Вакцины нэмэлт тунд хамрагдсан иргэдэд соёл урлаг, спортын арга хэмжээ нээлттэй

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Халдварыг дотоодод алдсанаас хойш хатуу хөл хориог зургаан удаа тогтоосон байна.
Түүхэндээ хоёр дахь удаагаа эдийн засаг хасах болж агшлаа. 250 мянган ажлын байр бодитоор эрсдэлд орж, 120 орчим ажлын байр байхгүй боллоо.
Тиймээс өнөөдрөөс эхлэн соёл урлаг, үзвэрийн үйлчилгээг нээж байна. Бид өнөөдрийн байдлаар 2.8 сая вакцины нөөцтэй байна. Гурав дугаар тунг хийж байгаа улс цөөн бий. Мөн өнөөдрийг хүртэл хатуу хөл хориотой улс олон бий. Гэхдээ бид вакцинжуулалтаа цаг тухайд нь идэвхтэй хамрагдаж хичээлээ танхимаар эхлүүлсэн.
Өнөөдрөөс эхлэн баяр ёслолын, үзвэрийн үйлчилгээний үйл ажиллагаанд хамрагдаж байгаа хүн түргэвчилсэн шинжилгээ өгнө. Түргэвчилсэн шинжилгээний үнэ 20000 төгрөг. Эсвэл гуравдахь тунд хамрагдсан бичлэгээ үзүүлж нэвтрэх шаардлагатай" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ