Эмч омикрон-штаммын шинж тэмдгийг нэрлэжээ

   ӨАБНУ-ын эмч Анжелик Кутзее британийн “The Telegraph” сонины сурвалжлагчтай ярилцахдаа, омикрон-штаммын гол шинж тэмдэгийг дурдсан байна.  Энэ эмч уг өвчний шинэ хувилбар туссан өвчтөнүүдийн тухай анх мэдээлжээ. 
Түүний хэлснээр:  COVID-19-ийн  ер бусын шинж тэмдэг бүхий өвчтөнүүд ирэх нь олширсноос болоод эмгэг ген дахин мутацичлагдсан байж болох тухай сэжиг төрсөн байна. Тухайлбал, энэ нь их ядрах боллоо гэх залуу хүмүүс, түүнчилэн зүрхний цохилт нь түргэсч, их халуурсан зургаан настай хүүхэд (хоёр өдрийн дараа түүний бие нэлээд дээрджээ) байжээ. Гэхдээ тэдний хэн нь ч амт юмуу үнэр мэдэхгүй больсон нь ажиглагдаагүй байна.
 “Тэдний шинж тэмдэг нь  өмнө нь надад тааралдаж байсан тэр шинж тэмдэгүүдээс их ялгаатай байсан бөгөөд хөнгөн хэлбэрээр илэрсэн юм” гэж Өмнөд Африкийн анагаах ухааны нийгэмлэгийн дарга энэ эмч дурджээ. Кутзеед хандсан халдварын шинэ төрлийн шинж тэмдэг бүхий хорь орчим өвчтөний COVID-19-ийн шинжилгээ эерэг гарсан байна. Энэ нь их ядарч байна гэх голдуу эрүүл чийрэг эрчүүд байжээ. Гэхдээ тэдний ойролцоогоор тал нь вакцин тариулаагүй байсан аж. 
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ