Xалдварын 554 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн энджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 554 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 359 нь Улаанбаатар хотод, 194 нь орон нутагт батлагдсан бол нэг тохиолдол гаднаас зөөвөрлөгджээ. 

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1932 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5448 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10370 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн- 2137
  • Хүндэвтэр- 2540
  • Хүнд- 660
  • Маш хүнд 111 хүн байна.

Сүүлийн хоногт халдварын 554 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн энджээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ