Бондын барьцаанд байгалиа золиослохоор зэхэж байна

Оюутолгой, Тавантолгой, Төмөртэйн орд гээд үүцээ задалсан асар их баялгийн нөөц өнөөгийн Засгийн газарт чамлалттай санагдав. Бүгдийг ухна, бүгдийг авна хэмээн ханцуй шамлан дайрч буй бүлэг хүний бизнес сонирхолд бүрэн автжээ. “Алт-3” хөтөлбөрийг л амилуулахгүй бол эрдэнэсийн сан хоосорч, эдийн засаг хэцүүднэ хэмээн дүгнээдэхэв. Монголын хойч үе, Монголын байгаль орчноос илүү өнөөдөр олох ашиг чухал гэж үзэв бололтой. Барилгаар бол таван давхар сууцтай тэнцэх драг Туул голыг хэрхэн орвонгоор нь эргүүлж байдгийг та харсан уу. Дотор жихүүцмээр хахир дуу чимээ гарган хөдлөх бүрт нь усны амьтад, элс шороо, хайрга чулуу гээд юутай хээтэйгээ холилдон, улаанаараа эргэж байдаг юм. Асар том төмөр “динозавр” байгалиас хамгийн амттай, шимтэй “хүнс” хайн, ханаж цадахаа мэдэхгүй залгилж буй мэт. Засгийн газрын шинэ төлөвлөгөө яг үүнтэй адил хөрсөнд нуугдан буй үлдсэн жаахан алтаа бүгдийг сорохоор зэхэж байна. “Алт” хөтөлбөрийг нэхэн саная. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын 1991 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 304 дүгээр тогтоолоор уг хөтөлбөрийг хэрэгж үүлэхээр баталж байв. Тэр үед дэвшүүлсэн, баримталсан олон бодлого бий. Гэтэл 20 жил өнг өрс өн ч байгалийн эрдэс түүхий эдийг эцсийн боловсруулалт хийх технологи нэвтрээгүй л байна. Энэ алдаа биш гэж үү. Өнөөдрийг хүртэл алтны шороон ордын олборлолт өнгөрсөн зууны усан бууны технологиос салаагүй явна. Үнэндээ энэ бол гутамшиг, Монголын эмгэнэл юм. Монгол Улсын валютын нөөц, алтны сан хөмр өг арвижиж үржихээс илүү газар шороо, гол ус, ой хөвчийн асуудал чухал гэдгийг өдгөө бид ойлгохтойгоо болсон.

ХХI зуунд экосистемийн ядуурал улам бүр нэмэгдэж, ган, цөлжилт бүх дэлхийг нөм өрнө гэсэн судлаачдын анхааруулга хоосон таамаг биш нь нотлогдсоор байна. Байгалийн гамшиг, цэвэр усны хомсдол хүн төрөлхтнийг сөхр үүлж эхэллээ. Цөлжсөн, ширгэсэн, шатсан, бохирдсон талаарх хар мэдээний архив асар богино хугацаанд зузаарсаар байна. Гол горхины бохирдол, ширгэлт, гүний усны нөөцийн хомсдол алт олборлолтод бүр илүү хамаатай. Улсын хэмжээгээр нийт 60 гаруй гол мөрөн уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотойгоор бохирдож, ширгэсэн мэдээ гарчээ. 100- хан кг алт авахын тулд бүхэл бүтэн голыг ширгээсэн, голдирлыг нь өөрчл өөд тэр чигт нь хаясан алтны уурхайг тоолбол олон аравт хүрнэ. Харин тэдний олсон ашгийг байгальд учруулсан хохиролтой харьцуулж дэнсэлбэл асар зөрүүтэй тоо гарах биз ээ.

Улсын хэмжээнд уул уурхайн олборлолтод өртсөн талбай өнгөрсөн оны байдлаар 20 гаруй мянган га-д хүрчээ. Гэтэл өнөөдрийн байдлаар эвдэрсэн газрын 59 хувьд нь л техникийн нөхөн сэргээлт хийсэн тоон тайлан гарсан. Ухсан газраа эргүүлж нөхөн сэргээгээг үй атлаа “Алт-3” хөт өлбөрийг хэрэгжүүлэхээр зүтгэж байгааг юу гэж ойлгох вэ. Өнгөрсөн хугацаанд удаа дараа тавьсан шаардлагыг хэрэгж үүлдэгг үй, нөхөн сэргээлтийн ажил хийдэггүй “Эрэл”, “Золотая виктория”, “Ананд интернэйшнл”, “Их хөвчийн жонон” компаниудад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэвч байгальд учруулсан хохирлын бодит хэмжээг тогтоох боломжг үй гээд хэрэгсэхг үй болгосон. Хөрс, ус, агаар бохирдуулж, байгаль экологи сүйр үүлсэн компани, аж ахуйн нэгжийн эзэд хүртэл 2008 оны Өршөөлийн хуулиар аврагдсан.

Монгол Улс Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталснаар байгаль орчныг хамгаалах, ойтой, устай газраа хэвээр авч үлдэх нөхцөл бүрдсэн. Ийнхүү “Урт нэртэй” хуулийн хүрээнд цуцлагдах жагсаалтад орсон алтны шороон ордын 254 лицензийг цуцалсан. Тэгвэл “Алт-3”-ыг хэрэгжүүлэхийн тулд эдгээр лицензийн эрхийг эргээд сэргээх талаар хүртэл яригдаж эхэлжээ. Цаг агаарын өөрчлөлтийн хурд төлөвлөснөөс даруй 50 жилээр наашлах түгшүүр дуулдаж эхэллээ. Тодруулбал, дэлхийн агаарын дундаж температур 2050 он гэхэд таван градусаар дулаарах нь. Тэр дундаа Монголд дулаарал сүүлийн хэдэн жилд эрчээ авч, одоогийн байдлаар 2.6 градусаар нэмэгдээд байна. Энэ бол цөлжилт Монголыг бүхэлд нь залгих аюул нөмөрснийг гэрчлэх хангалттай баримт. Одоогийн байдлаар газар нутгийн минь 80-аад хувь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртсөн судалгаа гарчихаад байна шүү дээ. Ийм үед алт биш, усныхаа нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг илүү хурцаар тавих ёстой биш үү.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл чуулганы үеэр “Алтыг орлох, валют олох нөөцийг бид эргэлтэд оруулсан шүү дээ. Нүүрс, зэс, цайр, төм өр гээд өнөө үеийнхэнд хангалттай бус уу. Жилд 30 сая тонн нүүрс олборлох Тавантолгой ашиглалтад орж байна. Ноолуур бол алт, бид дэмжсэн. Төрийн дэмжлэгийн үр дүнд үр тариа гадаадад гаргахыг тариаланчид хүсдэг боллоо. Бас л валют олъё гэж байна. Мах, сүү боловсруулж гаргавал алт, валютын л үнэтэй. Эдгээрийг хийх хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого хавьгүй ирээдүйтэй. Газар шороогоо төнхөн дахин хэзээ ч нөхөгдөхгүй алтыг ухаж хялбархан амьдрах уу. Ирээд үйгээ бодсон ч, баялгийг хямгатай, хязгаартай зарах, байгалиа хамгаалах, дан эрдсийн баялгийн хамааралтай өрөөсгөл эдийн засгийн бүтцийг засах чамбай бодлогоосоо төр ухрах ёсгүй. 1990 онд алтнаас эхэлсэн байгалиа цөлмөсөн явуургүй бодлогыг 20 жилийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газар шинээр амилуулах гэж байна. Хэсэг компани, хэсэг хүн хөлжиж, байгаль хохирох явц үргэлжилнэ” хэмээн анхааруулсан.

“Алт” хөтөлбөрийг анх хэрэгжүүлэхдээ санхүүгийн ямар ч чадамжгүй, уул уурхайн мэргэжлийн боловсон хүчинг үй байгууллагуудад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон нь бодлогын том алдаа байв. Үүнтэй холбоотойгоор ашигт малтмалын ордын олборлолт ямар ч хяналтг үй, зохион байгуулалтг үй, эмх замбарааг үй байдлаар өрн өс өн. Компаниуд нөөцийг зөвх өн сорчлон ашиглаж, их хэмжээний хаягдал үлдээснээс үүдсэн сөрөг үр дагаврыг тоочоод барахгүй. Төрийн энэ алдаатай бодлогын үрээр төрсөн хүүхдүүд нь нинжа хэмээх гар аргаар алт олборлогчид. Ногоон түмпэн, дэгээ төмрөөр “зэвсэглэсэн” ажилг үйчүүдээр төсөөлж байсан нинжагийн бүлэг өнөөд өр малчидтай хүч нийлэн бүл нэмсээр байна. Малчин монгол морио сольж, геологи, уул уурхайн ажлыг мэргэжлийн түвшинд хийх болсон. Уурхайн хаягдалд голдуу тухлан энгэр ээвэр газраар шоргоолж мэт бужигнаж байсан тэд өнөөдөр уулыг нурааж, усыг эргүүлэх дайны томоохон арми болон өргөжл өө. Зарлигаар дархалсан хамгаалалттай бүсэд хүртэл нинжануудын мөр үлдсээр байна.

Хөвсгөл нутаг, тэр дундаа Хөвсгөлийн тайга бол монголчуудын бахархал төдийг үй дэлхийд данстай байгалийн үзэсгэлэнт газар. Ширхэг чулууг нь хөдөлгөх байтугай мод ургамлыг нь хугалж гэмтээхээс цээрлэж болгоомжилсоор өдий хүрсэн түүхтэй. Гэтэл сүүлийн хэдэн жилд хувиараа алт олборлогчид дархлаат энэ бүсийг дур мэдэн онгичиж байна. Үнэндээ хилийн хамгаалалтын зурваст алт хайх эрхийг, ухах боломжийг Монголын төр, засаг өөрөө олгосон. Энэ утгаар нь аль ч аж ахуйн нэгжийг, цаашлаад алт хайсан иргэдийг буруутгах аргагүй.

Түүнчлэн төр хийгээд хувиараа олборлогчид, компаниудын хооронд алтаа булаацалдсан мөргөлдөөн байсхийгээд гардаг болов. Говь-Алтай аймгийн Бигэр суманд өнгөрсөн зун гар аргаар алт олборлогчид жагсаал зохион байгуулсан. Тэд ашиглалтын лицензтэй “Марко Поло” компанийн үйл ажиллагааг зогсоож, талбайг ухаж эхэлжээ. Энэ үеэр төр, иргэдийн хооронд бас л мөргөлдөөн болж, 22- хон настай малчин хайран амиа алдсан. Үүнээс гадна Увс аймгийн Өмнөговь суманд өнгөрс өн намар буун дуу гарсан. Тус суманд алтны олборлолт явуулдаг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жи Си Си Айр”-ийн үйл ажиллагааг нутгийнхан эсэрг үүцэх үеэр компанийн удирдлага галт зэвсэг хэрэглэсэн байна. Азаар хүний амь үрэгдээгүй ч энэ үймээнээр цөөнгүй иргэн бэртэж, сумын эмнэлэгт хэвтэв. Иймэрхүү байдлаар сүүлийн жилүүдэд бусдын лицензтэй талбай руу дайран орж алтыг нь дээрэмдэх, эсвэл үйл ажиллагааг нь зогсоох эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах явдал цөөнгүй гарлаа. Дахиад ч үүнээс илүү гай дагуулсан мөргөлдөөн гарахгүй гэх баталгаагүй байна. Ингэхэд төрүүлсэн хүүхдээ адлах эрх төрд байгаа гэж үү.

Дэлхийн хамгийн ядуу буурай 12 орны 650 мянган эмэгтэй, 1.5 сая хүүхэд ашигт малтмал олборлох хүнд хөдөлмөр эрхэлдэг талаар судалгаа бий. Харин энэ олборлолтоос дэлхийд 20 минут тутамд нэг хүн, тэр дундаа хүүхэд амь насаа алддаг гэсэн баримт байдаг. Тэгвэл Монголд өнгөрсөн арваад жил хувиараа ашигт малтмал олборлогчдын хэд нь шороо чулуунд даруулж, хэд нь ухсан нүхэндээ амьсгал хураасныг бид мэдэхгүй. Барин тавин хэлчих тоо баримт, дэлгээд харуулчих нэгдсэн судалгаа манайд алга. Зөвхөн өнгөрсөн жилийн байдлаар гэхэд хувиараа ашигт малтмал олборлодог 42 хүн осолдож амиа алджээ. Түүнчлэн 123 хүн гэмтэж бэртэн, хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Энэ зөвхөн тойм төдий. Осолдож амиа алдсан, бэртсэн хүмүүсийн тоо үүнээс ч хавьгүй олон байх магадлалтай хэмээн мэргэжилтн үүд үзэж байгаа юм. Та бодоод үз дээ. Хувиараа ашигт малтмал олборлогч харьцангуй цөөн байдаг Дорноговь аймгийн хэмжээнд зургаахан жилийн дотор 14 хүн шороонд дарагдаж амь насаа алдсан мэдээ гарсан.

Үүнээс гадна хөрсөнд ялзмаг гэж бий. Монгол орны ялзмагийн хэмжээ 1940-өөд оны үеийнхээс хоёр дахин багассан байна. Байгальд ганцхан см ялзмаг бүрэлдэхэд олон зуун жил шаардлагатай байдгийг мэдэх үү. Эрдэмтдийн судалгаагаар 60 гаруй жилийн дотор хагалсан, сэндийлсэн газраас хамгийн багаар тооцоход л 500-600 мянган тонн ялзмаг хөрснөөс устаж алга болжээ. 1900-гаад оны үед Бороогийн гол орчимд хятадууд алт олборлож байв. Тэгвэл тэнд одоо л нэг юм ялзмаг дөнгөж үүсэж эхэлснийг тогтоолоо. Ингээд бодоход ухаж хөндсөн газарт ургамал ургах хэмжээний шимт хөрс бий болтол дор хаяж 100 гаруй жил шаардагдаж байгаа юм. Хөтөлбөр боловсруулагчдын ярьж буйгаар манай улсад бүртгэгдсэн нийт алтны нөөц 1465 тонн бөгөөд алтны 535 шороон, 48 үндсэн орд байгаа аж. Мөн одоо батлагдаад буй алтны нөөц 1619 тонн гэж баталжээ. Ийм хэмжээний алтнаас олох ашгийг байгальд учрах хохиролтой дэнсэлж тооцох аргагүй. Тэгвэл Оюутолгой орд 1850 тонн алттай. Үүнийг өнөөгийн ханшаар тооцвол дор хаяж 80 гаруй тэрбум ам.доллар болох тооцоо бий. Тодорхой хэлбэл, манай улсын ДНБ-ээс найм дахин их гэсэн үг. Энэ хангалттай валют биш гэж үү. ...Удаан хугацааны хөгжлийн хувьд байгалийн нөөц өөр баялаг улс бусад орныг бодвол амжилт муутай байдгийг маш олон судалгаагаар тогтоожээ. Дэлхий дээр байгалийн баялгаа ашигласан хэрнээ дэд бүтэц, эдийн засаг нь өсөөгүй тохиолдол олон бий. Бусад орнуудыг харахад л муу жишээ нь сайнаасаа хавьгүй олон байх юм. Алмааз нь Анголыг баян болгоогүй бол газрын тос Венесуэлд хөгжил дэвшлийг авчирсанг үй. Ардчилсан Конгод колтан, алт, зэсийн баялаг нөөц нь дайн дэгдээсэн. ОХУ-д гэхэд цөөн тооны олигарх хэмжээлшг үй их баялгийг эзэмшиж, үлдсэн 70 хувь нь сард 400 ам.доллараас бага орлогоор амьдарч байгааг НҮБ дэлхий дахинаа зарласан.

Сүүлийн таван жилд алт олборлолтоос 70 орчим тэрбум төгрөг төсөвт оржээ. Эдийн засагчдын үзэж буйгаар байгаль орчинд учруулсан хохирлыг тооцвол төсөвт оруулсан мөнгө алдагдалтай гарч байгаа аж. Гэтэл “Алт-3” хөтөлбөрөөр баяжуулсан валютын нөөц нь Засгийн газрын бондын барьцаа болно хэмээн төсөл боловсруулагчид тодорхойлжээ. Бас алтны салбарыг аврах хөтөлбөр байна гэж дүгнэв. Байгаль орчинд асар их хохирол учруулдаг нь хэдийнэ батлагдсан алтнаас өөр баялаг байсаар атал ингэж эх орноо өрийн бичгийн барьцаанд золиосолж болно гэж үү.

"Өнөөдөр" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин