Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10:00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлттэй холбоотой асуудлаас үүдэн Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын 16-ны бямба гарагт Хотын даргаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Үүний дараа нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбат хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа юм. Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар, нийслэлийн шинэ даргад Ж.Сандагсүрэн, Б.Пүрэвдагва нарын нэрс яригдаж байна. Тэгвэл өнөөдөр 10:00 цагаас Монгол Ардын Намын Нийслэлийн хорооны хурал Тусгаар тогтнолын ордонд эхэлж, хотын шинэ даргыг албан ёсоор тодруулах асуудлыг хэлэлцэх гэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ