Ж.Батзандан: Аваад үлдсэн Тавантолгойгоо үр ашигтайгаар ашиглах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ЭРХ БАРИГЧ НАМ ОФФШОРЧДЫГ ХААЦАЙЛСАН ХЭВЭЭР БАЙНА-

-УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэх үед сөрөг хүчин тухайлсан асуудлуудад нөлөөлж, саналаа эргэн харах хэмжээнд хүрч ажиллаж чадав уу?

-Төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбогдуулж, маш олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газраас санал оруулж ирсэн. Ихэнх хуулиуд нь нийгмийн эсэргүүцэл, сөрөг хүчний шахалтад орж буцсан байгаа. Тодруулж хэлэхэд, татвар нэмэгдүүлэхтэй холбогдсон найман хууль, нийгмийн халамжийг бууруулахтай холбоотой хуулиуд буцлаа. Энэ нь сөрөг хүчний шаардлага, хяналт тодорхой түвшинд биеллээ олж яваагийн илрэл юм. АН хэдий парламентад есөн гишүүнтэй ажиллаж байгаа ч өөрсдийн нөөц бололцоогоороо хяналтын чиг үүргээ хэрэгжүүлээд явж байна.

-Та төсвийн алдагдлыг цалин хасаж, татвар нэмэх замаар нөхөх бус оффшорт байгаа мөнгөнүүдээ улсдаа татаж, хүндрэлээс гарах санал гаргаж байсан. Оффшорт буй мөнгийг үнэхээроруулж ирэх боломжтой юу?

-Сүүлийн 10 гаруй жил төсвөөс алдагдаж, оффшор руу урссан хөрөнгийн хэмжээ 15-20 тэрбум ам.долларт хүрсэн. Монгол Улсад хулгай нүүрлэсэн учраас ядуурсан гэдэг дүгнэлтийг ч гадныхан хийж байна. Ийм цаг үед манай засгийн газар хулгайтайгаа тэмцэх хэрэгтэй. Төрөөс хулгайд алдагдсан хөрөнгөө буцааж авчрах замаар төсвийн цоорхойгоо нөхөж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах ёстой гэж бид харж байгаа. Энэ утгаар миний бие УИХ дээр тодорхой саналуудыг дэвшүүлсэн. Оффшортой тэнцэх бодлогыг дэлхийн улс орнууд маш хүчтэй явуулж байна. Оффшорт хөрөнгөтэйбайгаа хүмүүсээ илчлэх, буцааж авчрах ажлыг бид дэмжиж хэвших ёстой. Энэ чиглэлд засгийн газаражиллах хэрэгтэй.

-Таны оффшортой холбоотой хуулийн төсөл өргөн баригдаад батлагдсан тохиолдолд эдгээр мөнгүүд манай улсад орж ирэх хууль эрхзүйн орчин бүрдэнэ гэсэн үг үү?

-Оффшортой холбоотой хуулийн төслийг засгийн газар, УИХ хүлээж аваагүй. Намрын чуулганы хэлэлцэх асуудалд оруулахаас татгалзаж, буцаасан гэсэн үг. Иймээс дахин шинэчилж, өргөн барихаар ажиллаж байна. Монгол Улс оффшортой харилцах бодлогоо шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Би энэ хуулийн асуудлаар УИХ-д дахин хандах болно. Харамсалтай нь өнөөдөр эрх баригч нам оффшорчдыг хаацайлсан хэвээр байна. Оффшорчидтой хамтрах талдаа байна. Бид төрийн хулгайтай тэмцэхгүйгээр зөвхөн зээлээс зээлийн хооронд, өрийг өрөөр төлөх замаар хямралаас гарах боломжгүй.

-Цалин хасаж, татвар нэмэхгүй. Бас оффшорчдын мөнгийг улсдаа оруулж ирэх асуудлыг эрх баригч намын зүгээс дэмжихгүй байна. Тэгвэл төрийн албаны бүтцийг хумих замаар зардлаа танах боломж байгаа юу?

-Өнөөдөр төр шинэлчлэлийг өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Өөрийгөө эргэн харах замаар хямралыг даван туулах боломж байна гэж би харж байгаа. Улс орнууд эдийн засгийн хямралыг даван туулсан олон туршлага байдаг. Хамгийн муу арга нь цалин хасах, татвар нэмэх явдал. Дэлхийн улс орнууд эдийн засгийн хүндрэлийг ихэнхдээ ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих замаар үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байж гэтэлдэг. Энэ бол эдийн засгаа тэлэх арга юм. Харин манай засгийн газар эдийн засгийг хумих аргаар хүндрэлээс гарахыг чухалчилсан. Үүнийг нь бид буруу гэж үзэн, эдийн засгийн нөөц бололцоогоо хумих бодлогын эсрэг байр суурьтай байна. Дэлхийн улс орнууд хүндрэлээс гарахын тулд захиргааны зардлыг бууруулдаг. Монгол Улс гуравхан сая хүнтэй мөртлөө 200 гаруй мянган төрийн албан тушаалтантай. Нийт төсвийн 50 гаруй хувь нь захиргааны зардалд зарцуулагдаж байна. Бид цалинг бууруулж, татварыг нэмэхийн оронд захиргааны зардлаа бууруулах хэрэгтэй.

batzandan-ӨНӨӨДӨР 27 НАСТАЙ ХҮҮХЭД "ЭРДЭНЭТ"-ИЙН 49 ХУВИЙГ АВЧИХААД БАЙНА-

-Төрийн албан хаагчдын ихэнх нь нийгмийн салбарт ажиллаж байна. Энд ямар төрлийн зохицуулалт хийснээр захиргааны зардлыг хумих боломжтой вэ?

-Бид нийгмийн салбарын хувьчлалыг явуулах замаар хувийн болонтөрийн хамтарсан хэлбэрт шилжүүлэх боломжтой. Төрийн ачлааллыг ингэж бууруулах бүрэн бололцоотой. Төрийн удирдах албан тушаалтнуудын тоог эрс бууруулж, захиргааны удирдах албан тушаалтнуудыг цөөрүүлэх аргачлалыг хэрэглэж болно. Төрийн данхайсан бүтцийг бид багасгаж байж, хямралаас гарна. Дээрээс ньтөрийн үрэлгэн зардлын асуудалтайгаа хатуу тэмцэх хэрэгтэй. Монголын төр өнөөдөр дэндүү үрэлгэн байгаа. Бид 400 саяар барих замыг нэг тэрбумаар, 600 саяар босчих цэцэрлэгийг 1.3 тэрбумаар барьж байгуулж байна. Ийм үрэлгэн, данхгар төрийн бүтцийг таслан зогсоох хэрэгтэй.

-Монгол Улсад том төслүүдээ хөдөлгөх, гэрээг сайжруулах замаар хямралаасгарах арга байгаагэсэн байр сууриуд явж байна. Энэ тухайд?

-Ер нь томоохон төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Тухайлбал, Аваад үлдсэн Тавантолгойгоо үр ашигтайгаар ашиглах хэрэгтэй. Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсч, 150 орчим ам.долларт хүрч байна. Ийм үед Монгол улс нүүрснийхээ нөөцийг эргэлтэд оруулах замаар эдийн засгийн хямралаас гарах эерэг орчинүүсч байна. Бид 30 сая тонн нүүрсийгдэлхийн зах зээл дээрх үнээр нь урагш гаргахад 3-4 тэрбум ам.доллар ороод ирнэ. Энэ нь төсвийн цоорхойгоо нөхөх, алдагдлаа бууруулах, өр зээлээ төлөх бололцоо олгоно. Тавантолгойгоо бид зарах гэхээсээ бүтээгдэхүүнээ урьдчилан борлуулах гэрээ байгуулах замаар хямралын эрсдлийг бууруулах боломжтой. Энэ саналуудаа бид Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Мөн Эрдэнэтийн 49 хувийг дахин шалгах хэрэгтэй. Өнөөдөр 27 настай хүүхэд Эрдэнэтийн 49 хувийг авчихаад байна.

-27 настай хүүхэд ээ?

-Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн хүү “Эрдэнэт”-ийн 49 хувийг авчихаад байгааг хэлж байна. Үүнийг Монгол Улсын Засгийн газар буцааж авах хэрэгтэй. Төр 100 хувь эзэмшсэн хэлбэрээр “Эрдэнэт” үйлдвэрээ дэлхийн зах зээл дээрхувьцаа хэлбэрээр гаргах юм бол 4-5 тэрбум ам.доллар босоод ирнэ. Энэ хөрөнгөөр бид хямралаас гарах боломжийг бас л эдэлж болно. Бусад том ордууд болох Цагаан суварга, Оюутолгой зэргээ нэгтгэх замаар тодорхой хувийг нь хөрөнгийн зах зээл дээр гаргах юм бол бид мөнгө босгож чадна. Монгол Улсын буян заяа их. Нөөц бололцооч асар их байна. Үүнийг Засгийн газар бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Харин эдийн засгийн хямралаар далимдуулж, Монголоо зарах, газар нутгаа гадныханд барьцаалах буруу үйлдлүүдийг хийж болохгүй. Хямрал бол түр зуурын асуудал. Хямрал өөрөө бидэнд хөгжлийг шинээр харах боломжийг олгож байна.

-УИХ дахь АН-ын бүлгийн дэргэд зөвлөхүүдийн зөвлөх байгуулагдсан. Энэ зөвлөхүүдийн баг парламент дахь намынхаа гишүүдтэй хамтран ажиллана гэсэн үг үү?

-АН сөрөг хүчний үүргээ биелүүлэхийн тулд нөөц бололцоогоо бүрэнд дүүрэн дайчлах хэрэгтэй. Манай нам бол Үндэсний хэмжээний том нам. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёсыг АН шиг том бүтэцтэй улстөрийн байгууллага хангаж, хамгаалж ажиллах үүрэгтэй. Энэ утгаараа сонгуульд ялагдсан хэдий ч улстөрийн өндөр туршлагатай намын гишүүд, дэмжигчдийг бүлгийн үйл ажиллагааг дэмжих, бодлого боловсруулах чиглэлдтатан оролцуулах чиглэлд урьж залж байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ