Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-06-20
23°
13°
Даваа
2021-06-21
22°
10°
Мягмар
2021-06-22
23°
Лхагва
2021-06-23
22°
Пүрэв
2021-06-24
24°
2021 оны 06 сарын 21, Даваа
Apple компани iOS 15 болон watchOS 8 үйлдлийн систем танилцууллаа

Apple компани iOS 15 болон watchOS 8 үйлдлийн систем танилцууллаа

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-06-08 15:32:00

Apple компанийн Worldwide Developers Conference чуулган өнгөрсөн шөнө онлайн хэлбэрээр зохион байгуулагдлаа. Жил бүр зохиогддог программ хөгжүүлэгчдэд зориулсан энэхүү чуулганы үеэр Apple компани цоо шинэ үйлдлийн систем, дэвшилтэт технологи болон бусад шинэчлэлтүүдээ танилцуулдаг уламжлалтай.

Илүү өндөр хамгаалалттай iOS 15

iPhone гар утсанд зориулсан шинэ үйлдлийн системд хэд хэдэн шинэчлэлтүүд багтаж, аюулгүй байдлын хувьд илүү найдвартай болжээ. Тухайлбал, үйлдлийн системийн шинэ хувилбарт Facetime аппын дуу өмнөхөөсөө тод, дэргэд байгаа мэт бодитой сонсогдох бол дүрсээ Portrait хэлбэрээр өгөх боломжтой болсон байна. Түүнчлэн SharePlay гэх тохиргоо нэмэгдсэн ба уг тохиргооны тусламжтайгаар сонсож буй дуу, үзэж буй киногоо ч хүртэл бусадтай хуваалцан хамт мэдрэх боломжтой юм. Үүнээс гадна Find Focus хэмээх таны анхаарлыг тухайн өдрийн гол ажилд төвлөрүүлэн, элдэв анхаарал сарниулах notification-ийг ангилан унтраах боломжтой шинэ тохиргоо нэмэгдсэн байна. Мөн гараар бичсэн текстийг шивдэг Live Text, хайлтын систем болон газрын зураг илүү нарийвчилсан ажиллагаатай болжээ.

iOS 15 үйлдлийн системд Safari, Weather болон Notes аппууд шинэчлэгдэж цаг агаарын мэдээллийг илүү нарийвчилсан байдлаар авах боломжтой болж байгаа бөгөөд Notes аппд олон хэрэгцээтэй тохиргоонууд нэмэгдсэн байна.

WWDC 2021: Apple компани iOS 15 болон watchOS 8 үйлдлийн систем танилцууллаа (фото 1)

macOS Monterey

Харин iMac, MacBook компьютеруудад зориулан Monterey хэмээх үйлдлийн системийг бүтээжээ. Уг үйлдлийн систем нь Universal Control гэх ердөө ганц тооны mouse, keyboard, trackpad-ийг iPad, iMac, Macbook зэрэг төхөөрөмжүүдийн хооронд төвөггүй шилжүүлэн хэрэглэж болох тохиргоотой юм. Түүнчлэн төхөөрөмжийн хэрэглээг хялбар болгох Shortcuts тохиргоо macOS-д нэмэгдэхээр болжээ.

WWDC 2021: Apple компани iOS 15 болон watchOS 8 үйлдлийн систем танилцууллаа (фото 2)

watchOS 8

Apple Watch ухаалаг цагны шинэ үйлдлийн системд зөв амьсгалах, амьсгалаа хянахад туслах шинэ анимейшнүүд нэмэгдсэн байна. Мөн Photos апп шинэчлэгдэн илүү олон тохиргоотой болж байгаа бол аюулгүй байдал, нууцлалд санаа зовнидог хэрэглэгчдэд зориулан Siri-г офлайн үед ажиллуулах сонголттой болсон байна.

WWDC 2021: Apple компани iOS 15 болон watchOS 8 үйлдлийн систем танилцууллаа (фото 3)


Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-06-08 15:32:00

Сэтгэгдэл бичих