Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Мягмар
2021-08-03
26°
12°
Лхагва
2021-08-04
26°
12°
Пүрэв
2021-08-05
23°
11°
Баасан
2021-08-06
22°
10°
Бямба
2021-08-07
20°
10°
2021 оны 08 сарын 03, Мягмар
ХОМ 2020: УИХ-ын гишүүн Д.Өнөрболор хамгийн их хөрөнгөтэй

ХОМ 2020: УИХ-ын гишүүн Д.Өнөрболор хамгийн их хөрөнгөтэй

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-07-19 11:37:43

АТГ-аас төрийн албан хаагчдын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг танилцуулав. Та бүхэнд УИХ-ын гишүүдээс хамгийн их хөрөнгөтэй гишүүдийн мэдээллийг түүвэрлэн хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өнгөрсөн онд 401 сая, гэр бүл нь 88.5 сая төгрөгийн орлого олжээ. Сэлэнгэ аймгаас сонгогдсон тэрээр 12 нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай 5 барилга, гурван авто зогсоол, өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт 16 байгууламж эзэмшдэг байна. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүдээ 18.4 тэрбум төгрөгөөр үнэлжээ.

Мөн 392 сая төгрөгийн гурван авто машинтай. 1685 болон 2217м2 газраа 499 сая төгрөгийн үнэтэй гэж мэдүүлжээ.  

Д.Өнөрболор гишүүн 150 сая төгрөгийн үнэт эдлэл, 7.5 тэрбум төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгөтэй, 372 сая төгрөгийн зээлтэй. “СӨҮЛ” (5 хувь), “Зэндмэнэ хурх” (100 хувь), Энокси (100 хувь), “Роял виндөү” (80 хувь), “Эрдэс таван толгой” ХК-ийн нэг хувийг тус тус эзэмшдэг аж.

Хамгийн өндөр хөрөнгө орлоготой УИХ-ын бусад гишүүд

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Ц.Мөнх-Оргил, Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан, Ж.Ганбаатар, Ц.Анандбазар, О.Цогтгэрэл.   

2020 ОНД ХАМГИЙН ӨНДӨР ОРЛОГО ОЛСОН УИХ-ЫН ГИШҮҮД

Л.Энх-Амгалан - 8.3 тэрбум төгрөг
Б.Дэлгэрсайхан -5.5 тэрбум төгрөг
Б.Чойжилсүрэн -5 тэрбум төгрөг
Ш.Адьшаа -4.5 тэрбум төгрөг
С.Амарсайхан -1.8 тэрбум
Н.Учрал - 961 сая төгрөг
А.Адъяасүрэн - 823 сая төгрөг

ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭТЭЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ УИХ-ЫН ГИШҮҮД

Д.Өнөрболор - 18.3 тэрбум төгрөг (12 нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай 5 барилга, гурван авто зогсоол, өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт 16 байгууламжтай) 

С.Амарсайхан – 10.7 тэрбум төгрөг (3 орон сууцтай)

Ц.Анандбазар – 7.6 тэрбум төгрөг (2 амины, нэг нийтийн орон сууцтай)

Г.Амартүвшин – 7 тэрбум төгрөг (5 нийтийн орон сууцтай)

Ц.Цэрэнпунцаг – 6.7 тэрбум төгрөг (амины 2, нийтийн 1 орон сууцтай. )

Л.Энх-Амгалан - 5 тэрбум төгрөг (амины орон сууц 1, нийтийн орон сууц 2, үйлчилгээний барилга, оффис 1)

Б.Дэлгэрсайхан - 4.8 тэрбум төгрөг (нийтийн орон сууц 2, авто зогсоол 2)

Б.Баярсайхан – 4.5 тэрбум төгрөг (амины орон сууц 1)

Ш.Адьшаа -4.2 тэрбум төгрөг (нийтийн орон сууц 3, үйлчилгээний барилга 1)

Н.Учрал – 3.5 тэрбум төгрөг (нийтийн орон сууц 3, зуслангийн байшин 2, үйлчилгээний зориулалттай байгууламж 1 )

Х.Ганхуяг – 3 тэрбум төгрөг (амины орон сууц 1, зуслангийн байшин 1)

Э.Бат-Амгалан – 2.7 тэрбум төгрөг (нийтийн орон сууц 2, хашаа байшин 1)

Эх сурвалж:gogo.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-07-19 11:37:43

Сэтгэгдэл бичих