Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Мягмар
2021-08-03
26°
12°
Лхагва
2021-08-04
26°
12°
Пүрэв
2021-08-05
23°
11°
Баасан
2021-08-06
22°
10°
Бямба
2021-08-07
20°
10°
2021 оны 08 сарын 03, Мягмар
Нобелийн шагналтан АНУ-ын зохисгүй үйлдлийн тухай ярьжээ

Нобелийн шагналтан АНУ-ын зохисгүй үйлдлийн тухай ярьжээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-07-20 14:35:21
     Нобелийн энх тайвны шагналт эль-Барадеи АНУ-ын гадаад бодлогыг түрэмгий шинжтэй хэмээн тодорхойлсон байна.   Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал асан, дипломатч, Нобелийн энх тайвны шагналт Мухаммед-эль-Барадеи хэвлэлд нийтлүүлсэн өгүүлэлдээ АНУ-ын гадаад бодлогыг эрс шүүмжилжээ.  
    “Эрх чөлөө, шударга ёсыг юу юунаас илүү эрхэмлэдэг Америк орон жанжлах, гэсгээн цээрлүүлэх гадаад бодлого байнга шахуу баримтлаж ирсэн нь намайг юу юунаас илүүтэй цочирдуулж байсан юм” гэж өгүүлэлд бичжээ.  
   Эль-Барадеи  “Ирак, Вьетнамын аймшигт дайны” тухай дурдаад,  түүнчилэн хэд хэдэн “харгис дарангуйлагчийг” Вашингтоны засаг захиргаа дэмжиж байсныг цохон заасан байна. 
“Америк өөрийгөө хэрхэн сурталчилж байдаг хийгээд ямар гадаад бодлого баримталдагийн хоорондох ялгаа нь арабын болон дэлхийн бусад оронд АНУ-ыг огт өөрөөр хүлээн авахад хүргэсэн юм” гэж эль-Барадеи бичээд,  АНУ-ын иргэн болохыг мөрөөдөж байсан олон хүн Вашингтоны засаг захиргааны гадаад бодлогыг зөвшөөрдөггүйгээ хүлээн зөвшөөрч байсан юм гэж тэмдэглэжээ. 
АНУ-ын байр сууринд,  тухайлбал  бусад улсад алагчилалгүй хандах тийм “шаардлагатай ахиц” гаргах нь байдлыг засч болох юм гэж өгүүлэл бичигч онцлон дурдсан байна.  
  Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-07-20 14:35:21

Сэтгэгдэл бичих