Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 22, Баасан
ОУХМ Б.Шоовдор чөлөөт бөхийн ДАШТ-ээс гурван жил дараалан хүрэл медаль хүртэв

ОУХМ Б.Шоовдор чөлөөт бөхийн ДАШТ-ээс гурван жил дараалан хүрэл медаль хүртэв

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-10-08 09:21:34

 “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор чөлөөт бөхийн ДАШТ-ний 59 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болов.

Тэрбээр “Будапешт-2018, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медаль мөн Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведь, Сассаригийн олон улсын тэмцээний аварга юм.

Б.Шоовдор медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд 2017 оны залуучуудын дэлхийн аварга, энэ жилийн Пан Америкийн аварга, АНУ-ын Майя Нильсоныг тун хүнд барилдааны эцэст 4:3-аар ялжээ. 

Ингэснээр сүүлийн дөрвөн удаагийн ДАШТ-ий медалийн төлөө барилдаж ийнхүү дараалан гурав дахь хүрэл медалиа зүүж байна. Монголын чөлөөт бөхийн тамирчдаас гурван удаа болон түүнээс дээш медаль хүртсэн зургаа дахь тамирчин (Х.Баянмөнх, З.Ойдов, С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, Б.Шоовдор) болов.

 

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-10-08 09:21:34

Сэтгэгдэл бичих