Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 26, Лхагва
Хамт архи уусан эмэгтэйнхээ амийг хөнөөж, цогцсыг машинтай нь хамт шатаажээ

Хамт архи уусан эмэгтэйнхээ амийг хөнөөж, цогцсыг машинтай нь хамт шатаажээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-03 15:59:55

Говь-Алтай аймгийн харъяат иргэн Б нь Есөнбулаг сумын Наран багийн нутаг “Замын хүрэн” гэх газарт үл таних 45 настай, эмэгтэй М.Б-тэй таарч хамт архи уужээ. Улмаар талийчтай маргалдаж, чулуугаар толгой руу нь цохин амь насыг нь хохироосон байна.

Б нь талийгаачийн амийг хөнөөснийхөө дараа үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах, гэмт хэргийн ул мөрийг устгах зорилгоор цогцсыг автомашинтай нь галдан шатаасан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон байна.

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр “талийгаач М.Б-н цогцосын толгой, цээж, хэвлий, дотор эрхтэн /бөөр, дэлүү, нойр булчирхай, нарийн бүдүүн гэдэс/, мөчдийн шаталт явагдсан тул гэмтэл тогтоох боломжгүй” хэмээн гарчээ.

Мөн х Б шүүх хуралдааны явцад үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол хор уршгийг нөхөн төлөөгүй, түүнчлэн уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг учирсан бөгөөд үүнийг нөхөн төлөх, арилгах боломжгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хорих ялаас хөнгөрүүлэх журмыг хэрэглэх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн байна.

Улмаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон аж.

Ийнхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 11 жилийн хугацаагаар хорих, мөн оногдуулсан ялаас элдээгүй үлдсэн 1 жил 11 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 12 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдсэн байна. Мөн хохирогчийн гэр бүлд 24,508,810 (хорин дөрвөн сая таван зуун найман мянга найман зуун арав) төгрөгийг яллагдагчаас гаргуулахаар шийджээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-03 15:59:55

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

засаг захиргааныхаа нэгжийг томруулахгуй бол цус ойртолт ундэсний аюулгуй байдалд заналхийлэх хэмжээнд хурчээ эрэгтэйчууд авгайтайгаа хэрэлдээд л ур хуухдээ хоноогоод оорийгоо егуутгэдэг болжээ суйрэл
засаг захиргааны нэгжээ томруулахгуй бол ходоод цус ойртолт ундэсний аюулгуй байдалд заналхийлэх хэмжээнд хурчээ эрчууд авгайтайгаа муудалцаад л ур хуухдээ хоноогоод эцэст нь оорийгоо егуутгэдэг болжээ гамшиг
2021-12-05 10:44:48 - 192.82.81.254
Зочин
Хөдөө цус ойртсон тэнэгүүд олон шүү.
2021-12-04 21:52:38 - 202.9.46.53
Иргэн
Одоо тэгээд хүн алж шатаагаад 12 жил аваад магадлан энэ тэр гээд 7-8 жил суугаад гараад байх уу? Хүний амь үнэгүй болжээ.
2021-12-04 14:02:47 - 66.181.180.180